sonin.mn
 
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулах юм. Үүний дараагаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай”, Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай, Худалдааны тухай, Монгол Улсын Худалдааны тухай  зэрэг хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолыг хаалттай дэгээр хэлэлцэх аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг