sonin.mn
 
 
Я.Батсуурийг АН-ын УИХ дахь бүлэг болон намын нөхдийн хүсэлтээр өчигдөр орой батлан даалтаар гаргав. Энэ талаар түүний өмгөөлөгч Х.Базаррагчаагаас тодруулахад "Удаа дараа хүсэлт гаргасны дагуу прокурор хүлээн авч, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргах шийдвэр гарч, дөнгөж сая батлан даалтад гарсан" гэв.
 Түүний биеийн байдал муудсан болон удаа дараалан хүсэлт гаргасны дагуу хүлээн авч, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. Я.Батсуурийг "Говь Повер” компанитай холбоотой хэрэгт холбогдуулан  АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан . Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгаад байсан бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан ч татгалзсаар байсан.  Харин Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр намынхандаа хандан батлан даалтад гаргахад туслахыг хүссэн захидал илгээсэн. Энэхүү хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт АН-ыхан бүлгийн хурлаараа авч хэлэлцэн туслахаар болж ийнхүү түр суллаад байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг