sonin.mn
 
Энэ сарын 25-нд баруун зүгийн нутгийн хойд, 26-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно.
Салхи хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ.
 
Б. Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг