sonin.mn
 
“УИХ-ын гишvvн С.Ганбаатар дуугараасай” гэж сэтгvvлч Л.Болормаа хэдхэн хоногийн өмнө бичсэн билээ. Гишvvн дуугарлаа Тэрээр “Миний энэ удаагийн мэдэгдэл Оюутолгойтой гэрээний асуудлаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд миний хийж, хэлж ярьж байсан бvх мэдэгдэл, мэдээллvvдээс хамгийн чухал нь” гээд Засгийн газрын Рио Тинтотой байгуулахаар зэхэж буй Эвлэрлийн гэрээг “Vг дуугvй бууж өгөх гэрээ” хэмээн нэрлэв.
 
С.Баярцогт нарын 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээг олон нийт хангалттай сайшаадаггvй. Монгол Улсын нутаг дэвсгэрт, зарим хvмvvсийн нэрлэдгээр “хашаан дотроо” байгаа баялгийг гадныханд зvгээр өгөөд зогсохгvй шороо хутгах хvрзээ зээлж авахаар болгосон тааруу гэрээ гэж дvгнэцгээх нь бий. Тийм ч учраас С.Ганбаатар тэргvvтэй хvмvvс олон жил ийн тэмцэж яваа.
Энэ сарын эхээр дээ, УИХ-ын гишvvн, Засгийн газрын гишvvн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэвлэлд дэлгэрэнгvй ярилцлага өгсөн нь өнөө бэх нь хатаагvй шинэхнээрээ байна. Бvр ноднин Рио Тинтогоос Засгийн газарт ирvvлсэн 53 зvйл бvхий харилцан ойлголцлын санамж бичиг, мөнхvv 54 зvйлтэй Оюутолгойн төсөлд тусгайлан татвар тооцох аргачлал гэгч саналуудын тухай тэр анх удаа ам нээсэн. Эдгээр санал 2009 оны гэрээний нөхцлийг улам муутгаж, Монгол Улсын боломж бололцоог боомилох болзолтой, хvлээн зөвшөөрч боломгvй зvйлс гэж vзэж буйгаа ч илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг саналуудыг хvлээн авч, эвлэрлийн гэрээ байгуулахыг “Эрдэнэс Монгол”-д даалгаад байгаа юм.
 
“Ерөнхий сайдыг амь гартал нь шахаж байгаа улстөрчид цаана нь байна” гэж С.Ганбаатар хэллээ. Хэрвээ Рио Тинтотой “Эвлэрлийн гэрээ” байгуулагдвал манай улс 70 жил буюу гэрээний бvх хугацаанд Оюутолгойгоос ямар ч ашиг, хувь хvртэхгvй байдал бий болохыг тэр онцолсон юм. Ийм байдал бvр 2012 оны сvvлээр vvссэн юм.
Тухайн vеийн байдлаар төсөлд нийт 6 тэрбум 467 сая ам.доллар орчихсон байсан дээр нэмж Рио Тинто дэлхийн томоохон банкнуудаас 6.0 тэрбум ам. доллар босгох саналыг Засгийн газарт тавьсан. Мэдээж Оюутолгойн нэрээр шvv дээ. Тэд энэ зээлээс нэгэнт оруулчихаад байгаа 6 тэрбум 467 сая ам. долларынхоо өөрсдөд ноогдох 4.0 тэрбумыг шууд буцааж аваад, vлдэх 2.0 тэрбумыг төсөлд оруулахаар тооцсон байлаа. Хөрөнгө оруулалтын гэрээний салшгvй хэсэг болох ТЭЗV-д тусгаснаар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 5.2 тэрбум ам.доллар байх ёстой. Баяжмал экспортлож эхэлснээсээ хойш орлогоороо зардлаа санхvvжvvлэх замаар 9,4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийх vvргийг Рио Тинто хvлээсэн. Ингэж төслийн нийт өртөг 14.6 тэрбум ам.доллар болж буй. Энэ хөрөнгө оруулалт 2019 он гэхэд нөхөгдөж дуусаад ноогдол ашиг хуваарилж эхлэх тооцоотой байв. Гэтэл зардал хэтэрч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр энэ хугацаа vлэмж ухарч, өнөөдрийн байдлаар 2045 оноос наашгvй гэсэн прогноз ярилцаж сууна.
 
Уул нь төслийн аль нэг зардал өөрчлөгдөх тохиолдол бvрт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад явах ёстой байсан боловч Рио Тинто тэгээгvй байдаг. Зардлын өөрчлөлт бол ТЭЗV-ийн өөрчлөлт гэсэн vг. ТЭЗV нь Хувь нийлvvлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээний салшгvй бvрэлдэхvvн хэсэг. Эдгээр гэрээ хэлцлийн vг, vсэг, тоо, тэмдэг бvр нь хөдөлшгvй, тогтвортой байх зарчмыг талууд анхнаасаа хэлэлцэж тохиролцсон. Тийм учраас эдгээр баримт бичгvvдийг багцлаад “Тогтвортой байдлын гэрээ” гэж томъёолж, ярьж, ойлгож ирсэн.
Гэрээ байгуулагдсан цаг нөхцөл, хуулийн болон татварын орчны хэм хэмжээнд нь царцааж тогтоогоод, тvvнийгээ ягштал баримтлах энэ зарчим бол дэлхий нийтийн соёл. Зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто хоёрын бодоод олчихсон зvйл биш. Харамсалтай нь хөрөнгө оруулагч тал гэрээнд заасан төсөв, зардлаасаа эхлээд зөрчөөд эхэлсэн төдийгvй тогтвортой байдлыг нь алдагдуулж, өөрчлөн хувиргах санал санаачилгыг өөрсдөө анх гаргаж тавьсан байдаг.
Сайд С.Баярцогтын хэвлэлд ярьсанаар бол Оюутолгой компаний ТУЗ дэх Монголын талын гишvvд асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадаагvй, хөрөнгө оруулагч талаас авсан татварын урьдчилгаагаа нөхөж тооцох асуудалд хойрго хандсан, төсөвт оруулах Оюутолгойн татварын хэмжээг өсгөж төлөвлөсөн зэрэг цөөнгvй алдаа гаргасан байж мэдэх юм. Гэвч энэ нь гэрээг өөрчлөх хэмжээний асуудал биш юм. УИХ-ын зарим гишvvд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид гэрээг өөрчлөн сайжруулах шаардлага тавьж байсан ч Засгийн газар хэлсэн ярьсандаа байж, хэр баргийн хатгаасыг тэсч туулсныг бид бvгдээрээ мэднэ.
Гэвч энэ бvхэн өнөөдөр нэгэнт тvvх болж, дотроо эв тvнжингvй байсныг минь гэсгээнэ vv гэлтэй Рио Тинто бидэнд “дагуулж хөмрөх” мэх хийж байна. 
Зөвхөн энэ компанид зориулсан тусгай татварын аргачлал хэрэглэж, шавхагдаж барагдах байгалийн нөөцvvдийг ашиглуулсныхаа төлбөрийг хөнгөлж, Оюутолгойнхоо нэрээр зээл авч өгөхийг тэд шаардаж байна. Дэлхийн олон оронд vйл ажиллагаа явуулж буй бизнесийнхээ сvлжээ, даяарт танигдсан нэр хvндээ ашиглан Монгол Улсын эсрэг сөрөг пиар явуулж, буланд шахах тактик хэрэглэж байна.
 
УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр энэ асуудлыг хаалттай хэлэлцжээ. Албан бус мэдээнд хэлэлцсэн асуудлыг “Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дvн” гэж томъёолж байгаа ч ачир дээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эвлэрлийн гэрээ”-г өргөн бариад хэлэлцvvлж эхэлжээ гэх хар сэр бас явж байна.
 
 
Эх сурвалж: