Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 29-нд болно.
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуульд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жил тутам үнэлж, уг үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор, түүнчлэн уг мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарч шүүгч цалингийн нэмэгдэл авахаар зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг дээрх хуралдаанаар хянан хэлэлцэх юм.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
үндсэн хуулийг зөрчсөн зөрчлийг арилгаж бай гэж цэц гээчийг иргэдийн татвараар тэжээдэг юм гэсэн гэтэл их хурлын шуналтны бөгс долоогчид болгох юм үндсэн хуулийг доордуулсан 7 заалтыг хуульд оруулж ард түмний эрх ашгийг хохироож байхад арга хэмжээ авахгүй шуналтнуудыг дургиулж иргэдийн татварын мөнгийг гударч суухаа ичээсэй. очирбатаа баялагаа ухаад баяжина гэж тэнэгтээд байсан гэтэл газрын доороо баялаггүй олон хөгжилтэй болчихсон байна. тэдний замыг сонгож баялагаа ухуулж ядууруулдаг тэнэглэлээсээ салаач
Хэдэн тэтгэвэрийн өвгөдүүд юуч шийдэхгүй дээ.