sonin.mn
 
Японы соронзон замт хурдны галт тэрэг /maglev train/ цагт 603 км хурдлан дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо.
“Японы төв төмөр зам” компанийн галт тэрэг өнөөдөр Яманаши мужид явуулсан туршилтын үеэр 42.8 км замыг цагт 603 км-ын хурдтайгаар туулан дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
 
Өмнөх дээд амжилт нь цагт 590 км байсан аж. Өнгөрсөн долоо хоногт явуулсан туршилтын үеэр  уг дээд амжилтыг тогтоож байжээ.
 
Төмөр замын тус компани 2027 он гэхэд Токио болон Нагоя хотын хооронд соронзон замт галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг