sonin.mn

ХЬЮСТОН. /Sputnik/. Дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш 2014 оны зунаас хойш 50 орчим хувиар унажээ. Энэ нь нефтийн экспортоос нэлээд хамааралтай улсууд, тэдгээрийн дотор ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

“Нефтийн үнэ ханш хамгийн доод цэгтээ хүрсэн гэж би хувьдаа бодож байна” гэж ОХУ-ын нефтийн “Лукойл” компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов хэллээ.

АНУ-д өрөмдлөг хийх нь багассан явдал үүний нотолгоо гэж тэрбээр тайлбарлав.

2014 оны 11 дүгээр сард Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК нефть олборлолтоо багасгахгүй байхаар шийдсэн нь ханш улам унахад хүргэсэн юм.

Одоо нефтийн ханш нэг торх нь 55 орчим доллар байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"