sonin.mn

УИХ-ын Тамгын газар Засгийн газрын өргөн барьсан Тавантолгойн гэрээний төслийг албан бичгийн стандартыг хангаагүй гэж үзэн, буцаажээ. УИХ-ын дарга үүнийг : “2 сая хувьцаа эзэмшигчдээсээ зевшеерлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав.” гэж тайлбарласан байна.




Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын 2015 оны хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр ард иргэдэд хандан, мэдэгдэл хийх үеэрээ:
" Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээхүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.

Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж  эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.

Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна.” хэмээсэн билээ.


Харин маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлт дээр үг хэлэх үеэрээ Засгийн  газр ын хийж буй Тавантолгойн гэрээг шүүмжлээд, хэрэв уг гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэсэн юм. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдан, уг гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  уг гэрээг 14 хоногийн дотор хэлэлцүүлж өгөөрэй хэмээн гуйж байв. Ийнхүү уг асуудлыг УИХ шийдэх нь бүү хэл хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй болоод байна.


Я.Явуу