sonin.mn

Н.Энхбаярыг бараадаж гvйсээр Шадар сайдын суудалд залраад vзсэн УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва өөрт нь харьяалагддаг ОБЕГ, МХЕГ-ын даргаар өөрийнхөө vнэнч дагуулууд болох Т.Дуламдорж, Д.Батмөнх нарыг томилж, нөгөөдvvл нь ч даргынхаа дохио зангаагаар дээрх газруудад халаа, сэлгээг жинхэнэ утгаар нь бужигнуулах шиг болсон. Жишээлбэл МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх 2014 оны долоодугаар сарын 17-нд 285 тоот тушаал гарган, 19 байцаагчаа нэг дор ажлаас нь чөлөөлж байсан. Vvнийхээ өмнөх өдөр буюу долдугаар сарын 16-нд мөн л бас нэгэн албан тоот vйлдэж, байгууллагынхаа орон тоог 19 хvнээр цөөрvvлэх тушаал гаргасан нь дараа нь багагvй хэл ам дагуулсан билээ. Тэгвэл ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж Архангай аймгийн Эрдэнэмандал буюу Д.Тэрбишдагвын төрсөн сумаас 16 хvнийг ОБЕГ-т шургалуулж, жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг нь гудамжинд гаргаж бас л баахан будлиан хутгаж байсан. Д.Тэрбишдагвын хоёр албат өнөөдөр тодорхой албанд очоогvй “Монгол Шуудан” энэ тэр газраар шуугиан тариад л яваа. Тэгвэл МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх Д.Тэрбишдагва даргынхаа vvдийг сахисаар л сууна. Өчигдөр тэрээр 10:30 цагийн vед Д.Тэрбишдагвын өрөөний хаалгыг хэдэн удаа эргэсэн боловч хоосон өрөө мөргөсөөр, урамгvйхэн буцаж харагдсан. УИХ-ын даргын өрөөний vvдэнд хvлээн зогссон сэтгvvлчид “За Батмөнх хавтастай бичиг барьчихаад л даргынхаа өрөөг сахиад явна. Дахиад нэг ажил руу зvтгэх нь дээ” гэцгээж байсан нь удахгvй ажил хэрэг болох бизээ. Учир нь өнөөдөртөө Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга учир зохицуулж л таарна.


Эх сурвалж: