sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай” А/292 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн авто зогсоолын гүйцэтгэлийн санхүүжилтийн жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН
 АЖЛЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН АВТО ЗОГСООЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН
 САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ

/сая төг/
№    Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил    Хугацаа    2015 онд санхүүжих
1    Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын 1А талбайн гүйцэтгэлийн санхүүжилт /2,8 га/    2015    500,0
2    Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын 1Б талбайн гүйцэтгэлийн санхүүжилт /4,2 га/    2015    600,0
3    Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын 2А талбайн гүйцэтгэлийн санхүүжилт /6,4 га/    2015    1246,0
4    Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын 2Б талбайн гүйцэтгэлийн  санхүүжилт /4,9 га/    2015    1000,0
ДҮН    3346,0