sonin.mn

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур очрны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Ирэх даваа гарагт буюу 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна гэж тус газраас мэдээллээ.