sonin.mn

Өвөрбайгалийн Ойн бүсэд байрладаг суурингуудын 9 мянган байшингаас 369 зуслангийн байр түймэрт өртжээ.

Мөн  153 нь сууцны байшин , 248 нь зуслангийн байр шатсан хэмээн Онцгой байдлын яамны Сибирийн бүс нутгийн төвийн дарга Владимир Светельский сэтгүүлчдэд уламжилжээ.
Суурингуудаас Иван-нуур илүүтэй хохирол амссан бөгөөд тэндхийн байшингуудын бараг тэн хагас буюу 48 байшин түймэрт шатсан аж.

Ноён Светельскийн яриагаар, Өвөрбайгалийн хязгаарт ойн түймэр гарснаас хойш гал түймэр 18 сууринд шилжжээ. Түймрийг унтраах дайчилгаанд 657 хүн, 141 нэгж техниктэй ажиллаж байна. “Гал сөнөөгчид түймрийг суурингуудын гүн рүү нэвтрэхээс сэргийлж чадсан” гэлээ.
Түүнээс гадна Орос улсын Өвөрбайгалийн хязгаарын Онцгой байдлын яамны Удирдах газрын дарга Александр Сидоровын  уламжилснаар, бүс нутагт түймрийн байдал тогтворжиж байгаа.  Бид байдлыг хяналтад авсан, суурин газрууд болон эдийн засгийн объектуудад аюул занал одоогоор үгүй" гэж  мэдэгдэв.
Дашрамд хэлэхэд , Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт одоогийн байдлаар нийт 63 түймрийн голомт байгаа тухай мэдээллийн ТАСС агентлаг дурьджээ .


А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг