sonin.mn


УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 1-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын байнгын хороод өмнө нь тус тусдаа хуралдаж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн юм. Иймд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь байнгын хороодоос гарсан дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулав. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Засгийн газар 63.7 хувьтай хэрэгжсэн хэмээн дүгнээд байгаа билээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг