sonin.mn

Ерөнхий сайд асан С.Баярын гомдлоор АТГ хэрэг үүсгэн, өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодруулга авчээ.  Учир нь С.Баяр өөрийг нь АНУ-д байшин худалдаж авсан гэсэн нь гүтгэлэг гэж үзсэн аж. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга С.Баярын охин АНУ-д байр худалдаж авсан баримтуудыг үргэлжлүүлэн дэлгэж, үүнийгээ ч АТГ-т өгчээ.

Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна. Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан.

 

Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.

Эхний 1-р хуудсанд:

· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр --2007-12-11
· Бүртгэлийн хураамж--$67
· Өргөдлийн хураамж--$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар --$12986.5

 

Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333 гээд бүгдийг нь өглөө" гэсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баримтуудын дэлгэрэнгүйг УИХ-ын гишүүн Г.Уянгын албан ёсны facebook page -ээс үзнэ үү?

 

https://www.facebook.com/pages/Uyanga-Gantumur/542737889186810?ref=bookmarks