sonin.mn
 
Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд иргэдийн саналыг авч эхэллээ. 
Тус намын хороо байгуулагдсаны түүхт ой энэ сарын 27-нд тохиож буй. Иймд тус байгууллагынхан түүхэн ойгоо иргэдтэйгээ хамт бүтэн сарын туршид тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. 90 жилийн ойн өдөр хүртэлх 26 хоногийн туршид таны саналыг хотын иргэний эрүүл , аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, замын түгжрэл, хогны уут, бусад гэсэн чиглэлээр авч байгаа аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг