ОХУ энэ оны 5 дугаар сард Аугаа Эх орны Дайны Ялалтын 70 жилийн ойг өргөн тэмдэглэх гэж байна. Асар их үнээр ялалт байгуулсан энэ дайны үед тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад түүний холбоотнууд, юуны өмнө АНУ, Их Британийн зүгээс үлэмж хэмжээний тусламж үзүүлж байсан юм. Харамсалтай нь социализмын үед зөвлөлтийн хэвлэлүүдэд энэ талаар бараг бичдэггүй байсан ба хэрэв бичвэл тусламжийн хэмжээг хэт багасгаж бичдэг байв. Тухайлбал, СССР-ийн Улсын төлөвлөгөөний комиссын дарга байсан Н.А.Вознесенский “Эх орны дайны үеийн СССР-ийн цэргийн эдийн засаг” номондоо холбоотнуудын зүгээс үзүүлсэн тусламж зөвлөлтийн нийт үйлдвэрлэлийн ердөө 4 хувьтай тэнцэх хэмжээний байсан хэмээн тэмдэглэснийг их иш татдаг бөгөөд тэрээр чухам юуг үндэслэж ингэж бичсэн нь тодорхойгүй байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт ленд-лизийн тухай хуульд гарын үсэг зурж байгаа нь.
“-1941 оны намар бид бүгдийг алдсан. Хэрэв ленд-лизээр нийлүүлж байсан зэвсэг, хүнс, дулаан хувцас болоод бусад хангамж байгаагүй бол яах байсныг хэлэхэд хэцүү” гэж дайны жилүүдэд Улаан Армийн хангалтыг хариуцаж байсан зөвлөлт төрийн нэрт зүтгэлтэн А.И.Микоян хожим ярьсан байдаг.
АНУ дайны жилүүдэд ЗХУ-д ленд-лиз (англи хэлний lend-зээл өгөх, lease-түрээслүүлэх) гэсэн нэртэй тусгай хөтөлбөрийн дагуу тусламж үзүүлж байв. 1941 онд АНУ-ын Конгрессоор хуульчлан батлагдсан энэ хөтөлбөрт дараах нөхцөлийг тусгасан байжээ:
-дайны үед устгагдсан, алдагдсан, ашиглагдсан материал (машин, механизм, төрөл бүрийн цэргийн техник, зэвсэг, түүхий эд, бусад эд зүйлс) буцаан төлөгдөхгүй;
-ленд-лизийн хүрээнд шилжүүлэн өгсөн бөгөөд дайны дараа үлдсэн иргэний зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийг АНУ-ын засгийн газраас олгосон удаан хугацааны зээлийн үндсэн дээр бүрэн болон бүрэн бус хэмжээгээр буцааж төлөх;
-хэрэв АНУ-ын талаас шаардах юм бол эвдрээгүй болоод алдагдаагүй техник, тоног төхөөрөмжүүдийг дайны дараа буцааж өгөх.
Дэлхийн II дайны үед АНУ ленд-лиз хөтөлбөрөөр өөрийн холбоотнууддаа нийт 50.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн байдаг (үүнийг нь 2008 оны үнээр тооцвол 610 тэрбум ам доллар болох юм байна). Үүнээс:
Түүнчлэн Их Британи 1.693 тэрбум ам.долларын, Канад 200 сая ам.долларын үнэ бүхий тусламжийг ЗХУ-д нийлүүлжээ.
Ингээд дайны жилүүдэд ЗХУ-д холбоотнуудын зүгээс нийлүүлсэн зарим машин, зэвсэг, тоног төхөөрөмж, бусад барааны жагсаалтыг гаргавал ийм байна.
АНУ-аас:
- байлдааны нисэх онгоц-14795 ш.
- ачааны автомашин-375883 ш.
- жип машин- 51503 ш.
- трактор-8701 ш.
- мотоцикл-35170 ш.
- зенитийн их буу-8213 ш.
- тэсрэх бодис-345735 тонн
- ачааны вагон-11155 ш.
- галт тэрэгний зүтгүүр-1981 ш.
- радио станц-38051 ш.
- хээрийн телефон утасны аппарат-400711 ш.
- телефон утасны кабель-2 сая км
- радио локатор-445 ш.
- цэргийн гутал-15,417 сая хос
- автомашины дугуй (покрышка)-3,8 сая ш.
- байлдааны усан онгоц-552 ш.
- мөс зүсэгч усан онгоц-3ш.
- металл боловсруулах суурь машин-38,1 мянган ш.
Их Британиас:
- байлдааны нисэх онгоц-7411 ш.
- танк эсэргүүцэх их буу-548 ш.
- зенитийн их буу-385 ш.
- радио станц-7041 ш.
- радио локатор-1648 ш.
- байлдааны усан онгоц-21 ш-ийг нийлүүлжээ.
Мөн холбоотнууд дайны жилүүдэд 10 сая хүнийг 1600 хоног хооллох хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн байна (гэтэл Аугаа Эх орны Дайн 1418 хоног үргэлжилсэн).
ЗХУ эдийн засгаа дайны байдалд шилжүүлж ”Бүхнийг фронтын төлөө!”, “Бүхнийг ялалтын төлөө!” уриан дор хамаг хүчээ шавхан дайчилж ачааны хүндийг өөрөө үүрч гарсныг онцгойлон тэмдэглэх хэрэгтэй. Дайны жилүүдэд зөвлөлтийн аж үйлдвэр 103 мянган танк, 112100 байлдааны онгоц үйлдвэрлэсэн байдаг. Ленд-лизийн шугамаар авсан танк, онгоцнуудыг эдгээр тоотой харьцуулах юм бол үйлдвэрлэсэн танкны 10 гаруй хувь, байлдааны нисэх онгоцны 16 хувьтай тэнцэж байна.
Холбоотнууд зэр зэвсгээр тусалж байснаас гадна Зөвлөлтийн аж үйлдвэр, тээврийн салбарыг дэмжиж асар их тусламж үзүүлсэн байдаг. Зэвсэг, техник үйлдвэрлэхэд нэн шаардлагатай 64.6 мянган ш. металл боловсруулах нарийн ажиллагаатай суурь машин, олон мянган тонн ган, өнгөт металл, химийн бодисоос гадна бүхэл бүтэн үйлдвэрүүд нийлүүлж байжээ. Жишээ нь, Куйбышев, Гурьев, Орск, Красноводск зэрэг хотод нефть боловсруулах үйлдвэрүүд, Москвад автомашины дугуйны томоохон үйлдвэр нийлүүлсэн байна. Мөн 10 гаруй махкомбинат нийлүүлснээс 3 нь Монголын хил орчим байгуулагдсан бөгөөд манайхаас нийлүүлдэг мал, махыг боловсруулдаг байсан юм билээ.
Ленд-лизийн шугамаар ЗХУ-д нийлүүлэх ачааны автомашинууд усан онгоцонд ачигдахын өмнө.
Тээврийн салбарыг авч үзэх юм бол ЗХУ дайны жилүүдэд 205 мянган автомашин үйлдвэрлэсэн бол ленд-лиз хөтөлбөрөөр 2.3 дахин илүү машин нийлүүлсэн байна. Зөвлөлтийн үйлдвэрлэсэн нийт машины 55 хувь нь ГАЗ-АА буюу манайхны хэлдгээр “полу” (өөрөөр хэлбэл 1.5 тонны, одоогоор бол манайд өргөн хэрэглэгдэж байгаа солонгосын “Портер”-ын хэмжээний даацтай гэсэн үг) байсан бол холбоотнуудын нийлүүлдэг машинууд нь голдуу туулах чадвар сайтай хүнд даацын ачааны болон жип машинууд байжээ. Холбоотнуудын нийлүүлсэн автомашинуудын ачаар Улаан Армийн маневрлах чадвар эрс нэмэгдсэн гэдэг. Төмөр замын тээврийн хувьд гэвэл ленд-лизээр зөвлөлтийн үйлдвэрлэсэн зүтгүүрээс 2.4 дахин, ачааны вагоноос 10 гаруй дахин ихийг нийлүүлжээ. Чухамхүү эдгээр зүтгүүр, вагоны ачаар л зөвлөлтийн төмөр зам дайны жилүүдэд ачаа тээвэрлэлтийн үүргээ амжилттай биелүүлсэн юм билээ. Гэхдээ дайны хоёрдугаар хагасаас олзолсон автомашин, вагонуудыг өргөнөөр хэрэглэх болсныг энд бас тэмдэглэх хэрэгтэй.
Дайны үед холбоо ямар чухал үүрэгтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Иймд энэ талаар хэдэн тоо дурьдах нь зүйтэй байх. Холбоотнууд зөвхөн 1944-1945 онд 360 дивизийн хэрэгцээг хангах радио станц, 511 дивизийн хэрэгцээг хангах телефон утасны аппарат нийлүүлсэн байна. Мөн тэр үед ЗХУ-д бараг үйлдвэрлэдэггүй байсан радиолокатор 2 мянга гаруйг нийлүүлжээ.
Монгол морьд Аугаа Эх орны Дайны фронтод.
Хэрэв дайны үед холбоотнууд ленд-лиз хөтөлбөрөөр тусламж үзүүлээгүй бол дайн дор хаяж 1-1.5 жил илүү үргэлжлэх байсан гэж А.И.Микоян бас хэлсэн байдаг. Дайн сунжрахын хирээр хичнээн сая хүний амь нэмж үрэгдэх байсныг бол хэлэхийн арга байхгүй.
Улаан Арми 1945 оны 8-9 дүгээр сард милитарист Японы эсрэг байлдахдаа холбоотнуудын автомашин, танкийг өргөн хэрэглэсэн байдаг. Аугаа Эх орны Дайн дууссаны дараа ердөө 2-3 сарын дотор Европоос Алс Дорнод руу болоод Монгол руу бараг 10-аад мянган километр зам туулж олон зуун мянган цэргийн зэрэгцээ их хэмжээний танк, автомашин, бусад техникийг төмөр замаар тээвэрлэх бололцоогүй учраас тэдгээрийг АНУ-аас шууд ЗХУ-ын Алс Дорнод дахь Владивостокоор дамжуулан нийлүүлсэн юм билээ.
Аугаа Эх орны Дайны үеэр Бүгд Найрамдах Монгол Ард Улс стратегийн ач холбогдолтой зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, бусад тусламжийг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ тэргүүтэй холбоотнуудаас дутахааргүй хэмжээгээр нийлүүлж байсныг энд бас онцлон тэмдэглэмээр байна. Оросын нэгэн нийтлэлч үүнийг “Монголын ленд-лиз” гэж бичсэнийг уншаад үнэхээрийн оноож нэр өгсөн байна гэж бодогдсон шүү. Жишээлэхэд, манай улс дайны хүнд бэрх жилүүдэд ЗХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсний ач холбогдлыг үнэлэхэд хэцүү. Яагаад гэвэл агт морьд нь автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун шаарддаггүй тээврийн хэрэгсэл юм. Ер нь тэр үед ийм олон тооны агт морьд нийлүүлж чадах орон манайхаас өөр бараг байгаагүй гэдгийг ч бас тэмдэглэх хэрэгтэй.
Дайны жилүүдэд АНУ 665 мянган тонн консерв нийлүүлсэн нь Улаан Армийн болон ар талын хүнсний хангамжинд чухал үүрэг гүйцэтгэсэн тухай их бичдэг. Гэтэл энэ хугацаанд манайх бараг 500 мянган тонн мах нийлүүлсэн байна (манай нийлүүлдэг мал, махыг АНУ-аас ленд-лизийн шугамаар нийлүүлсэн 3 махкомбинат боловсруулдаг байсан тухай дээр дурдсан).
54 мянган тонн ноос нийлүүлсэн бол манайх 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд ЗХУ-д үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монголын ноосоор хийсэн байна. Мөн үлэмж хэмжээний савхин болон нэхий эдлэл нийлүүлсэн байдаг.
Түүнчлэн манай иргэд сайн дурын үндсэн дээр 53 танкаас бүрдсэн танкийн цуваа, 12 сөнөөгч онгоцноос бүрдсэн нисэх эскадриль байгуулах хөрөнгийг гаргаж Улаан Армид бэлэглэснийг бид сайн мэднэ. Эдгээр танк, онгоц тооны хувьд зөвлөлтөд үйлдвэрлэсэн болон холбоотнуудын нийлүүлж байсан танк, онгоцны дэргэд өчүүхэн хэдий ч хамгийн гол нь цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэл шингэсэн бэлэг байсан гэдгээрээ онцлогтой.
Дайны жилүүдэд манайхаас ЗХУ-д нийлүүлсэн зүйлс, бэлэг хоёрыг ялгах хэрэгтэй байх л даа. Бэлгийн хөрөнгийг хүмүүс сайн дураараа хувиасаа өгч байсан бол нийлүүлдэг зүйлсийг улсаараа хөдлөн бэлтгэж байв. Харин Зөвлөлт оронтой яаж тооцоо хийж байсныг мэдэхгүй. Хэрэв төлбөр авсан бол үлэмж хөнгөлөлт үзүүлсэн байж таарна. Энэ утгаар нь авч үзэх юм бол холбоотнуудын ленд-лизийн хөтөлбөрөөр үзүүлж байсан тусламжаас ялгагдах зүйлгүй гэж хэлж болох талтай.
Эцэст нь хэлэхэд манайхаас үзүүлж байсан тусламжийн талаар оросын нэртэй сэтгүүлчээр баримтат кино хийлгэж Аугаа Эх орны Дайны Ялалтын 70 жилийн ойн баярын үеэр оросын телевизүүдээр гаргавал зүгээр байхсан гэж бодогдож байна.
Л.ХАНГАЙ
Сэтгэгдэл0
Ямар Хангай вэ. Нөгөө хулхины элчин сайд байсан Лувсандандарын Хангай мөн үү.
Хулхи коментч минь ямар Хангай байх нь нэг нийтлэл бичхэд тийм их чухал юмуу Чам шиг хѳдѳѳний сэтгэхүйнээсээ салж чадаагүй улаан хацартай хоньчин хүн хэн бичсэний нь биш юу бичсэний нь сонирхож байвал барав Энэ бүдүүлгүүдээс болоод эх орон шалдаа унаж байна Ухамсар нь улан дор нь орж тархин дотор нь ухна ишиг нь ороод үхчихсэн новшнууд Ухаан дотроосоо ухна ишгээ зайлуул, усанд орж сур ядаж хѳлийхѳѳ шиврийг арилгаад сурчих Унь хараад комент бичихээс ѳѳр юм мэдэхгүй ХѲДѲѲ минь!
manaid tusgaar togtnol ugsunii hajuud ter heden mori yu yum be? Hunees avsanaa bish ugsunuu bodood l uhchih geed bh yum
Түүхийн үнэнийг сэргээх хэрэгтэй. тэгж байж дүгнэлт хийнэ шүү.
сайхан нийтлэл байна. тоо баримт сайтай юм. энд авсан өгсний тооцоо биш зүгээр л баримт байна. муулахаа урдаа барихаа больё нөхөд өө.
Харин тиймээ Агуулгы нь уншиж ойлгоогүй байж л шүүмжилхээ урьтал болгоно Энэ хүний нийтлэл хэдэн Т1 коментч нарт ямар гай болоод байгаа юм болоо Ухамсар Нийгэмшил алга дѳѳ Ядаж түүхээ зѳв болгоё монголоо зѳвѳѳр ойлгуулъя үнэлүүлье гэсэн санаа л байна Тэрнээс тооцоо бодъё гэж хэлсэн юм би л лав олж уншсангүй Коментч нарын 70% орчим нь хѳдѳѳний хүмүүс байдаг бүр сум орон нутгаар нь гаргачих боломжтой гээд нэг антрополог хүн бичсэн байсан үнэн байхѳѳ
хол байгаа америк чөтгөрөөс ойр байгаа оросоо түшсэн нь дээр баабарын хөлийн хумс аа?
Юун ярдаг юм дээ,ахыг чинь муу хэлээгүй л байна ш дээ.
хэрээг хэрээ гэдэг
Тэр үед амьдарч байсан эмээ, өвөө нараараа үнэхээр бахархаж байна шүү.
Тиймээ хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш шүүдээ. Орос сэтгүүлчээр нэвтрүүлэг хийлгэж гаргах хэрэгтэй тэгэхгүй бол манай тус юу ч биш тэднийх болохоор л дааж давшгүй юм шиг ойлгогдоод байгаа. Монголчууд хэр хэмжээгээрээ тусалсан нь үнэн юм чинь хэмжээндээ гол бус зүтгэл байсан шүү гэдэгт л байна
Orosuud mongoliig hezee ch sain baigaasai, hugjoosei gej bodohgui shuu. Deeguur tuvshind hamtarch ajillaj baisan hunii huvid bi ah nariig sain medne. Orosuud zuvhun Mongoliig tegdeg yum bish, huuchin sots ulsuudaa bugdiig daramtalj baidag.
danzan kino hiih nereer neg orostoi niilj mongo tsohihnee.
Маш сонирхолтой материал байна. Баярлалаа. Хангай
Нээт дээр өдөржин сууж хүн доромжлохоос өөр хийх юмгүй жулдруудыг хэн ч тоохоо больсон ш дээ
Оросууд ямарч юманд юмны унэн зовийг,хуний оролцоо тусалалцаатай хийж бутээсэн тохиолдолдооч яг унэнээрнь хэлж ярьдаг улсууд бил юууны омно оорпсдийгоо магтаад явдаг матарууд!Америкийн ленд лиз болон Монголын тусламж байгаагуй более оросууд Германыг яаагаадч дийлэхгуй байх байсан!Тэрэнтэй Адил 13 зууны Их Монгол улсын хуч дэмээр хан шиг улс болж чадсанаа эд нам хэзээч хулээн зовшоорохгуй,монголчууд байгаагуй более тэднийг барууна талаас но Швед Герман Польше Литовцууд таракан тасдаад орос ундэстэн Орос улс гээч юм ер байхгуй болох байсныг эд нар ердоо ярьж хэлцдэггуй улсуудшд!Тэр уед оросууд манайхан шиг байнгын профессионал арми гээч юм байхгуй,тариачдын сайн дурын булэглэм гээч юмаар хамгаалдаг тархай бутархай 58 жижиг тайжит улсууд байсаншд.
Яг наадхийг чинь одоогийн оросын түүхч, геополитик судлаачид яриад эхэлчихсэн байна. Баруун зүгт цэргээ байрлуул, дорно зүгээс найз, нөхрөө хай гэдэг Александр Невскийн алдарт үгийг тэд уриа болгож байна. Жириновский хүртэл түүхийн бүх үеийн туршид барууныхан хэзээ ч Оросын түнш байгаагүй, талархаж мэддэггүй улсууд гэж байна.
Оросууд өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод заргалдана гэдэг л болж дээ, дайны дараагаас одоо болтол
Нохойн чацга минь, танай хятадуудаас Монгол улсын тусгаар тогтнолын төлөө хэдэн хүн амь насаа өгсөн юм бэ? Хэлээдэх чи, пизда минь.
Оросууд цөмийн зэвсэг хэргэлдэггүй л юм бол Америк байтугай Польшийг ч барж идэхгүй,чадах ч үгүй.Үнэмшихгүй бол 1920 онд улаантнууд Варшавын дэргэд Пан Пилсудскийд бут ниргүүлсэн тухай олоод уншаарай.
1945 оныг нэг саначихаарай.
Манай хөрш улс чинь Польш биш Орос, мартчихсан уу? Мал минь.
Хөөрхий дөө цэрэгт ч явж үзээгүй нусан чавх байхаа даа чи ч
POLSHUUD BOL HOGIIN NOVSHNUUD UM. POLSHUUDTAI HAMT BAISAN MONGOL BUR TEGEJ HELNE. POLSHUUDIG DAIRALDSAN GAZRAA BATIRJ YAVBAL MUU UM BOLOHGUI
Сайн байцгаана уу? Дэлхийн 2дугаар дайны үнэний талаарх зах зухаас жаал ч атугайг хэлжээ, сайхан байна. Зарим Орос хүнд байдаг, гагц орост биш, бас манай монгол зарим хүнд ч байдаг нэгэн шинж бол хүний дэмийг умартдаг явдал. Аливааг чухам зүйгээр нь хэрхэн яаж хийхийг асууж лалвлаж авахаасаа "ичнэ", "нэрэлхэнэ", тэгчихээд "чимээгүй харж авччихаж байгаад" өнөөхийгөө шууд механикаар давтаад үйлдчихнэ. Бас болоогүй ээ, үүнийгээ "өөрийн чадлаар, ухаанаараа сураад авчихсан аятай" "мэдэмхийрнэ" ч, үнэндээ хаанаас хэнээс хэрхэн ямар замаар "сурснаа", "мэдснээ" ил гаргаж хэлнээ, гонжийнжоо. "Эрийн сайндаа, өөрийн ухааны хүч чадлын үүсэл сурвалжаар бүтээж буй мэт ханхалзана", хэхэхэ. Чинг хэлвэл, аливааг асууж сурч суралцаж мэдсэнгээ хэнээс эхтэйг, хэнээс үүдэлтэйг талархан хэлж бусдад урам өгөхийгөө, хүн бид хэн хэнийхээ урмаар явдагийгаа "БУСАДДАА УРАМ ХАЙРЛА"-аа гэдгээ уландаа гишгэгсэд. Аливаан Технологийг нь лавшруулж сурч суралцаад үүндээ тулж байгаад цааш нь ахиж дэгжих гэхээсээ "нүдээр хараад авсан механик"-тайгаа насыг барахыгаа л урьдал болгох. Тэгээд зогсохгүй "өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах"-ыгаа мартахгүй, өнөөхийгөө өөд уруугүй хэлээд дээш нар харуулнаа гэж үгүй. Чин үнэг хэлэхийн бол, энэ бол хэмгийн хэрэггүй, хэргцээгүй, шаардлагагүй авир араншин ааш төрх. Хангайн бичвэрийг уншихдаа нэг явдлыг сэргээн саналаа. Нэг монгол эмэгтэй бид 2 2дугаар дайн талаар олоон жилийн өмнө ярьж байж билээ. Өнөө эмэгтэй маань боловсрол гэдгийг "харалган харагчдын нүдээр" бол Москвад дээд сургууль төгссөн "боловсрол өндөртэй нэгэн", дайны үед Орост үзүүлсэн бусдын дэмийг хүүрнэж суунгаа Холбоотнуудын өгсөн тусламжийг ярьж байтал өнөөх маань хүлээж аваагүйгээр барахгүй амьтан хүний цус дайн дажны хүчинд АНУ босож ирсэн "...." гэхчлэн болов. Өөрөө тийн санаж буй бол АНУ-д байхын хэрэг байна уу хэмээн хэлмээр байвч хэлээгүй ээ, алвааг ялгаж салгаж юун тухай, ямар юмны талаар хэлж хүүрнэж буйгаа ухаарч сэхээрч мэддэггүй, ухааны боловсролдоо хүрээгүй, дөхөж ч очоогүй, ухаан гээчийнхээ аль нэг бага ангидаа яваачуулд үг хэлэх, тэдэнтэй элдвийн хөөрөлдөж хүүрнэх ярилцах төвөгтэй байдагийг гадарлахын хувьд яриагаа тэгсгээд "тэрхүү эмэгтэй ялгуусан ялалтаар" өндөрлөж билээ, хэхэхэ. Сониноос, маньд санагдагаар ЗХУ-ын Нам Төрийн Удирдагчид гэгдэгч хүмүүс дундаас Микоян, Косыгин 2 тун ухаалаг, аливаад арай л дөнгүүр, боловсролтой ханддаг байсан юмдагуудаа хэмээн санагддаг.
Эрхэм ухаантан гуай таны бичиг тань бөөн алдаа Хүнийг хэлээд суухаар өөрөө бага анги дүүргэсэн үү хүү минь.Юун ийм том түүх мүүх Чи ч дээ бөөн мөнгө л байхаа даа...
Пост Пунский похмелья л аймшигтай шарталт болно доо
Уучлаарай Пост Путинский
Нохойн чацга минь наад Чикагодоо үүрд нойрсоорой. Битгий энд ирж Монгол газрыг бузарлаарай.
лавлаж, үнэнг, хамгийн, хэрэгцээүй, аливааг, "тэрхүү эмэгтэйн ялгуусан ялалтаар"
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400$ авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=17033 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 $ өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10$ өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа $ ын данс, Western Union -р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд TS амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй.
end hen ch henii tusiig umartaagui. hen ch hend ch zugeer l tuslaagui. usa orosod zugeer l tusalsan met aashlah hereggui shuu dee. uneheer tuuhiin uneniig medmeer bgaa bol hen negnii ugeer bish uursduu sudalj bno. medeelel hangalttai bgaa. gagtshuu hel surah heregtei bolov uu daa. usa tuhain ued zugeer ogt tuslaagui. tegeed ch dainii daraa usa hamgiin ih ashig olson uls. ene buhan tuhain ornuudiin hariltsan tohiroltssonii undsen deer baiguulsan gereenuud shuu dee. neg ni zugeer l tuslaad neg ni zuv zugeer tus avaad bdag teneg uls oron gej baihgui. usa bolon tednii holbootnuud dainii daraa delhiig suiruuluh duhsun shuu dee.
Улаан армийн байлдааны 5 онгоц тутмын 1 нь АНУ аас нийлүүлсэн онгоцууд байсан юм билээ,20% гэдэг их үү? эсвэл бага уу?
Нохой толгойлсон пизда минь, наад онгоц чинь тэгээд еерее нисээд байлдаад байдаг юм уу? Танай америкчууд телберее дайны дараа цэвэр алтаар авсан юм. Нохойн бааснууд.
Doloon huviig ni
Монголчуудын дунд алдаршсан алдарт 69 жип машин үнэндээ Америкаас ирсэн жип машины Орос хувилбар байсан байгаа юм даа Оросууд дайнд ялангуут жижиг үндэснээс төрсөн баатруудаа мартаж холбоотоны тусламжийг үгүйсгэж Монголоос үзүүлсэн тусламжийг үзэлсурталдаж утгыг гажуудуулж басамжилсан юм даг Саяханаас Монголчуудын үзүүлсэн тусламжийг үнэлдэг болоод байна Гэвч Москвад ялалтын парадад Монгол цэргүүд жагсах болсонд оросууд гайхаад зарим нь дургүйцэж цөөхөн нь Монгол холбоотон байсан гэдгийг мэдэхгүй Оросуудад хэлж өгч байна
Оросд ганцхан Монгол улс тусласан юм Энэ дэлхий дээр 2-хон социалист улс байсан, Аугаа Орос адгийн тэнүүлч Америкаас юу ч аваагүй, Америкууд Герман илт ялагдаад эхлэхээр Оросоос холбоотон болохыг гуйж эхэлсэн байдаг Түүх түүхээрээ байдаг юм шүү дээ
Үнэн Оёо нарт сэтгэлийн дэм туслалцаа ганцхан монголоос л ирсэн Ѳѳрсдѳѳ ч хэлдэг Хэмжээ бага ч монголчуудын идэх уух ѳмсѳж зүүхээсээ хасан байж ѳгсѳн тус юм шүү
Эсэргээрээ харин ч ЗХУ аас АНУ д хандаж тусламжийнхаа хэмжээ,нэр төрөлийг нэмэгдүүлэхийг хэд хэдэн удаа хүсэж байсан юм билээ,бас стратегийн бөмбөгдөгч Б 17,Б 29 ,сөнөөгч П 51 онгоц авах хүсэлт гаргахад нь АНУ татгалзсан байдаг юмбайна.
Дайны өмнө муусайн хөрөнгөтнүүдийг хуугаар булшлаад,цоо шинэ нийгмийг цогцлооно гээд л тшмроод байсан.яг нугаслуулаад ирсэн чинь хөгийн большевикууд хөрөнгөтнүүдээс тусламж хүссэн л юм даа,худал гэвэл дайны эхээр ЗХУ ын ГЯЯ ны сайд В М Молотов Лондонд өөрийн биеэр айлчиж антикоммунист сэр Черчильтэй уулзаж байсан юм ш дээ.
Хөөе эрхэм янкуудийг шүтэгчид минь үнэн юм үнэнээрээ байвал дээр.1-рт зуд болоход нохой таргалж,зовлон ирэхэд лам цадаж,дайн болоход америк хонжоо хардаг юм. Энэ ч утгаараа тэр тусламж гэдэг нь өндөр хүүтэй зээл байсныг Хангай гуай та мэдмээр л юмсан.2-рт Зөвлөлт улс нэгэнт ялах нь тодорхой болчихсон үед Америк албан ёсоор орж ирсэн байдаг.Америк тэр үедээ арлын Японоо яая гэж байсан үе Яахав баян гүрний хувьд жаал жуул юм өгөө л биз Манай улс шиг сэтгэлээрээ хандсан нь юу л бол Тэртэй тэргүй улаан Коммунизмыг үзэн яддаг Капиталист гүрэн ямар сэтгэлээр хандаж байсан нь тэнэг хүнд ч ойлгомжтой юм биш үү.Юмыг битгий дөвийлгөж бай монгол зан биш,тусыг битгий мартаж бай монгол жудаг биш,
Таныхаар бол жаал жуул юм чинь тэр үеийхээ ханшаар өчнөөн тэрбум $ юм шүү дээ,та өөрөө тий их бая хүн үү? эсвэл луварчин уу? WW2 д АНУ 1941-12-7 ны өдөр орсон юм ш дээ,тэр үед Зөвлөлтүүд Москвагийн дэргэд үзэлцэж байсан цаг,хэн нь ялах ялагдах нь тодорхой биш байсан цаг,Герман ялагдах нь тодорхой болоод ирэнгүүт АНУ ЗХУ д хайр зарлаад эхэлсэн гэвэл арай худлаа болох биз.
Орорсуудын дайнд гүйцэтгэсэн үүрэг, гарз хохирол, гавъяаг барууныхан өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, зүй ёсоор үнэлсэн биширсэн бахархсан магтсан байдаг. Саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг одоо хэн нэг нь дэмий хуцаад юу хийна.