sonin.mn
 
 
ДЭМБ-аас Монгол Улсыг улаанбурхан өвчингvй хэмээн тодорхойлж өнгөрсөн жил албан ёсоор гэрчилгээг нь гардуулан өгч байсан. Гэтэл өнгөрсөн сарын 18-нд энэ өвчин илэрснээс хойш өнөөг хvртэл 333 сэжигтэй тохиолдол гарч, 95 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажаад байгаа юм. Дээрх тохиолдлууд нь нийслэл болон Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймаг, Багануур дvvрэгт бvртгэгдээд байна. 
Тиймээс өчигдөр Эрvvл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар сэтгvvлчдэд улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийсэн юм. 
Уг нь Монгол Улсад 2001 оноос хойш улаанбурхан дэгдэлт байдлаар гараагvй, сvvлийн таван жил огт бvртгэгдээгvй байсан бөгөөд өнгөрсөн жил ДЭМБ-аас манай улстай хамт улаанбурхан өвчингvй дөрвөн орноор Номхон далайн баруун бvсийн Австрали, Макао, Солонгос улсыг тодруулж гэрчилгээг олгож байсан.
 
Энэ удаа улаанбурхан өвчин хаанаас хэрхэн орж ирсэн талаар салбар яамнаас тандалт, судалгаа хийж байгаа аж. Гэхдээ ОХУ болон БНХАУ-д энэ өвчний тохиолдлууд бvртгэгдсэн байдаг зэргээс улбаалан зөөвөрлөгдөж орж ирсэн байх магадлалтай гэж vзэж байгаа гэнэ. Хэдий устсан өвчин дахин дэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж буй мэт сонстож байгаа ч энэ асуудал хаанаас эхэлсэн гэдгээс илvv тархалтыг зогсоох арга хэмжээнд анхаарлаа хандуулах чухал гэж яамны зvгээс vзсэн байна. Тиймээс дархлаажуулалтын vйл ажиллагаа, одоо хэрэглэж буй вакцинд хяналт тавьж vр дvнг нь тооцож vзэх зэргээр яаралтай арга хэмжээнvvдийг авч эхлээд байна. Тvvнчлэн өнөөгийн өвчлөлийн дэгдэлтийг бууруулахын тулд 0-5 насны хvvхдийн дархлаажуулалтыг сэргээж, вакцинжуулах ажлыг эхлvvлжээ. Vvний тулд ДЭМБ-ын суурин төлөөлөгчидтэй уулзаж, тэдний дэмжлэгтэйгээр лабораторийн оношлуурыг яаралтай авах, эмч, эмнэлгийн мэргэжилтнvvдийн тууралтат халдварын ялган оношилгооны чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг эхлvvлээд байгаа юм. НVБ-ын Хvvхдийн санд хандаж Монгол Улсын хэмжээнд 0.6-5 насны хvvхдийг вакцинжуулах ажилд дэмжлэг vзvvлэхийг хvсчээ. Энэ дагуу ЮНИСЕФ-ээс вакцин болон амин дэмээр хангахаар болжээ. Vvнээс урьтаж ХӨСVТ-д мэргэжил арга зvйн удирдлагаар хангаж, бусад эмч мэргэжилтнvvд, хvvхдийн тусламж vйлчилгээ vзvvлдэг эмнэлгийн байгууллага, эцэг, эх, сурган хvмvvжvvлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх байдлаар ажилласааар байна. Нэгэнт вакцины асуудлыг шийд­вэрлэсэн учраас удахгvй орон даяар дархлаажуулалтын ажлыг хэрэгжvvлэх гэнэ. Энэ vеэр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У “Сvvлийн таван жил дэгдээгvй байсан энэ өвчин дахин гарлаа. ДЭМБ-аас өдийд улаанбурхан өвчнийг дөрвөн орон таслан зогсоож чадлаа гэж зарласнаас хойш Австрали, Макао, Солонгос улсуудад өнгөрсөн оны зунаас дахин улаанбурханы өвчлөл гарч эхэлсэн. Тэдгээр нь зөөвөрлөгдөж гарсан байсан. Монгол Улсын vндэсний лавлагаа лабораторит хий­­сэн шин­­жилгээгээр энэ удаагийн өвчлөлийн омог нь БНХАУ-ынхтай ижил төстэй гэсэн хариу гарсан. Тиймээс дараагийн шинжилгээг ДЭМБ-ын Хонконг дахь бvсийн лавлагаа лаборатори руу илгээж баталгаажуулна. Хэдий энэ өвчний вирусыг таслан зогсоож чадсан гэж байгаа ч дэлхийн бусад орнуудад өвчлөл байгаа нь зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл байсаар байх болно. Вирус зөөвөрлөгдөж байгаагаас бол бид сэргийлж чадахгvй. Яагаад гэвэл дэлхий нийт таслан зогсоосон цагт л энэ талаар ярихгvй байх боломжтой. Зөвхөн манай бvсэд улаанбурханы өвчлөлийг таслан зогсоосон ч дэлхийн аль орноос ирэх магадлалтай. Тиймээс vvнээс сэргийлэх гол арга нь дархлаажуулалтыг өндөр тvвшинд барих юм. Тэр ч утгаараа ДЭМБ-аас нэмэлт дарх­лаажуулалт хийхийг зөвлөмж болгож байна.” гэж байлаа. 
 
Юутай ч олон нийтийн дунд яригдаж байсанчлан устсан өвчин дахин дэгдсэн нь хэн нэгний буруутай vйл ажиллагаа гэхээсээ илvv ард иргэдийн өөрсдийн эрvvл ахуй, ариун цэвэртэй хамгийн ихээр хамааралтай болохыг эрvvл мэндийн салбарынхан хэлж байгаа юм. Тvvнчлэн аливаа тохиолдолд бага насны хvvхдийг цаг тухайд нь дархлаажуулалтын вакцинд хамруулж, шаардлагатай vед нэмэлт вакциныг ч хийлгэх ёстойг анхааруулж байв. 
 
Эх сурвалж: Өглөөний сонин