sonin.mn
 
  Гадаад руу зугтан гарсан эдийн засгийн гэмт хэрэгтнүүд болон авлигач төрийн түшээдийг илрүүлж, эх оронд нь буцаан авчрах “үнэгний ав” ажиллагаа эхэлснийг Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам мэдэгджээ.
Хятадын хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн онд 680 оргодол гэмт хэрэгтнийг гадаадад байхад нь баривчилж улс орондоо авчирсан гэж Бээжингийн “Син Зинбао” сонинд мэдээлж байна.
 
Гадаад руу зугтсан авлигач түшмэдийг мөрдөн шалгах ажлаас гадна Бээжингийн эрх баригчид гадаадад хууль бусаар гаргасан хөрөнгө мөнгийг эргүүлэн татах томоохон ажиллагаа явуулж байгаа аж. Хятад улс гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээг дэлхийн 39 оронтой, мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг 52 улстай байгуулжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг