sonin.mn
 
 АНУ тэргүүтэй эвсэл Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас найман удаа цохилт өгч, тус бүлэглэлийн тактикийн нэгж, байшин барилга, 30 гаруй машин техникийг устгасан тухай АНУ-ын Төв командлал мэдэгджээ.
Иракийн Батлан хамгаалах яамны зөвшөөрлөөр тус улсад Эвслийн цэргийн хүчин долоон удаа агаараас цохилт өгсөн байна.
 
Эвслийн стратеги огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг Иракаас шахан гаргахад гол зорилго юм гэж Олон нийтийн асуудал хариуцсан хамтарсан ажлын хэсгийн ажилтан Уэйн Маротто мэдэгдэв.
 
Мөн тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн нефтийн цооног болон боловсруулах үйлдвэр, тээврийн дэд бүтцийг устгасан гэж мэдэгджээ.
 
Сирийн Кобани хотын ойролцоо өгсөн агаарын цохилтоор бүлэглэлийн байлдааны байрлал болон тактикийн нэгжүүдийг устгасан байна. Харин Иракийн Тикрит болон Мосул хот дахь бүлэглэлийн байрлалд өгсөн дөрвөн удаагийн агаарын цохилтоор тус бүлэглэлийн тактикийн нэгж, хяналтын цэг, 31 машин техник, байлдааны гурван байрлал, хоёр агаарын их буу, хэд хэдэн байшин барилгыг устгасан байна.
 
Д.Нямтулга
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг