sonin.mn
 
 БНХАУ-ын иргэд Японд амралтаа өнгөрүүлэх нь улам бүр нэмэгдсээр байна. Японы албаны хүмүүс эл хандлагыг давуу талаа болгон ашиглаж, БНХАУ-ын жуулчны компаниудыг Японд урин, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа юм.
Үүний тулд Японы Гадаад худалдааны байгууллагын /ЖЕТРО/ албаны хүмүүс Шанхай хотод семинар зохион байгуулжээ. Уг семинарт аялал жуулчлалын байгууллагууд, агаарын тээвэр болон бусад компаниудын 70 орчим хүн оролцжээ.
 
БНХАУ-ын жуулчид Японыг сонгож байгаатай холбоотойгоор манай улсад томоохон хөрөнгө оруулалтын боломжууд нээгдэж байна гэж ЖЕТРО-гийн албаны хүмүүс мэдэгдэв.
 
Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалт бусад салбарт ихээхэн нөлөөлөх юм. Тиймээс БНХАУ-ын хөрөнгө оруулалт Японд асар их нөлөөтэй гэж тус байгууллагын Шанхай хот дахь салбарын тэргүүн Шинтаро Мине мэдэгдсэн бол БНХАУ-ын тал "Японы аялал жуулчлалын зах зээл нь Хятадын компаниудад томоохон боломж олгож байна" гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг