sonin.mn
 
Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг Үндэсний Дата Төвд шилжүүлэн байршуулах тухай” Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоол, “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах тухай” Засгийн газрын 2013 оны 212 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 285 дугаар тогтоол, Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжуудийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Татварын ерөнхий газар болон Үндэсний дата төв УТҮГ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү арга хэмжээнд Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Үндэсний дата төвийн захирал З.Энхболд, ТЕГ-ын дэд дарга А.Энхболд, Мэдээллийн технологийн төвийн дарга Х.Батбаяр, НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга, ҮДТ-ын Мэдээллийн технологи хариуцсан хэлтсийн дарга Ж.Батсайхан, хуульч Н.Нарантуяа нар оролцов.
Хамтын ажилагааны хүрээнд НӨАТ-ын урамшууллын систем, цахим татварын систем, цахим төлбөрийн систем, и-мэйл үйлчилгээ зэрэг татвар төлөгчдөд зориулсан татварын системүүдийг ҮДТ-д байршуулах, тэдгээрийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахаар боллоо.
 
Мэдээллийн технологийн төв