sonin.mn
 
 
 Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ хамгийн сүүлд гаргасан тайланд дурдсанаар, “Эбола”-гийн вирусын улмаас амиа алдсан хүний тоо 10 365-д хүрсэн байна.
“Эбола”-гийн халдвар 2014 онд анх Гвинейд гарч, улмаар Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегалд тархаж, нийт 24 992 хүн халдвар авсан байна гэж ДЭМБ тайландаа дурджээ.
 
Либерид нийт 4000 хүн “Эбола”-гийн улмаас нас барсан бол Сьерра-Леонд 11 889 хүн халдвар авсан байна.
 
ОХУ, АНУ, Их Британи, Канад, Япон зэрэг орон “Эбола”-гийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаа хэдий ч эмчилгээнд хэрэглэхийг одоогоор албан ёсоор зөвшөөрөөгүй байна.
 
ОХУ-д боловсруулж буй “Эбола”-гийн вакцин 2016 оны эхээр бэлэн болно гэж тус улсын Эрүүл мэндийн яам нэгдүгээр сард мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж "Монцамэ" агентлаг