sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Умард Солонгост авсан хориг арга хэмжээгээ хоёр жилээр сунгахаар Японы Засгийн газар шийдвэрлэжээ. Урьд нь авсан хориг арга хэмжээний хугацаа ирэх сарын 13-нд дуусах юм.Хүмүүнлэгийн зорилготойгоос бусад тохиолдолд Умард Солонгосын хөлөг онгоцнуудыг Японы боомтууд руу нэвтрүүлэхгүй байх болон худалдаанд тавьсан хориг арга хэмжээгээ сунгахаар Японы Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр шийджээ.Умард Солонгос пуужин болон цөмийн туршилт хийсний дараа 2006 онд Япон улс хориг арга хэмжээ авсан юм.
 
“Умард Солонгост байгаа Японы иргэд, тэдний дотор хулгайлагдсан иргэдийн хувь заяа хэрхсэнийг мөрдөн шалгах ажлын дүнг Пхеньян гаргаагүй л байна. Мөрдөн шалгах ажилд ямар нэгэн ахиц гарсан гэж бодохгүй байна” гэж Японы Гадаад харилцааны сайд Фүмио Кишида хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"