sonin.mn
 
 
Эрхтэн, дархтнууд гэж эрээ цээрээ алдсан хvмvvс хаа сайгvй байх болж дээ. Хэдий хуулийн өмнө хvн бvр тэгш эрхтэй гэх авч энэ нь vнэн хэрэгтээ хэрэгжиж байгаа нь огтхон ч алга. Бvр хууль, шvvхийн байгууллагаар шалгуулж буй албан тушаалтнууд буюу цагаан захтнуудад бол огтхон ч vйлчлэхгvй байгаа нь илэрхий болсоор байна. Саяхан л гэхэд Цагдан хорих 461 дvгээр ангид хоригдож байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн гvйцэтгэх захирал Я.Батсуурийн бие чилээрхэж, хорих ангийнх нь эмнэлэгт хэвтvvлэн, яаралтай эмчилгээнд оруулсан гэнэ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлагдан саатуулагдаад байгаа билээ. Мэдээж хоригдож байх хугацаандаа батлан даалтад гарах хvсэлтээ илэрхийлсэн ч бvтэлгvйтчихсэн. 
 
Эндээс нэг зvйлийг харахад тун сонирхолтой зvйл ажиглагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжэээний хохирол учруулсан, авлига, хээл хахууль авсан зэрэг хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг шалгаад эхлэхээр яг дээрхийн адил vйл явц өрнөдөг. 
 
Гэнэт баривчлагдана, хэсэг хугацаанд саатуулагдана, батлан даалтад гарахыг хvснэ. Эцэст нь эрvvл мэнд нь доройтож, эмнэлэгт хэвтээд, хамгийн сvvлд “аргагvйн эрхэнд” батлан даалтад гарна. Энэ бол vнэн хэрэгтээ хэрэг замхрах шатандаа орохын цондон. Яг энэ зарчмаар албан тушаалтнуудын дуулиант хэрэг өрнөсөн байдаг. Тухайлбал цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг эргэн санаж болно. 2008 оны 7 сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, Эргvvл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсvх нарыг шvvх гэж хэд дахин хойшилж, заримыг нь эмнэлгийн ортой нь Цагдан хорих байр луу зөөвөрлөж байсан нь саяхан. Тэдэнд шvvхээс 2-6.6 жилийн ял оноосон ч бvгд эрvvл мэндийн шалтгаанаар эрх чөлөөгөө эдлээд, энх тунх амьдарч явна. 
 
Мөн МИАТ-ийн дарга нар буюу Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсvрэн болон “Монголиан Эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нартай холбоотой хэрэг ч мөн л даатгалын зохиомол компанид их хэмжээний мөнгө гуйвуулсан, завшсан, угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх vндэслэлээр эхэлж, анхан шатны шvvхээс 10-аас дээш жилийн ял оноож байлаа. Гэтэл эцэстээ Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсvрэн нар эрvvл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө эрх чөлөөтэй болж суллагдсан бол Ч.Орхон магадлангаар орж хамгийн сайн хvмvvжигч хэмээн наранд гарах болсон.
 
Олны анхаарлыг одоо хэр нь татсаар байгаа дараагийн албан тушаалтан нь цагтаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансvх. Тvvнд АТГ-аас эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч нар нь vйлчлvvлэгчээ батлан даалтад гаргах хvсэлт удаа дараа тавьж байв. Эцэст нь өнгөрсөн оны 10 дугаар сарын сvvлээр мөн л биеийн байдал нь муудсан хэмээн “чөлөөлж”, өмгөөлөгчдийн хvсэлтийг биелvvлсэн. Энэ хэргийн тухайд одоо Л.Гансvхийг Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зvйлийн 263.2, 150 дугаар зvйлийн 150.3, 166 дугаар зvйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дvгнэлт vйлдvvлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжvvлээд байгаа. 
 
Дараагийн суллагдахаар зэхэж байгаа “албан тушаалтан нь” Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансvх. Тvvнийг 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогуудлан шалгаж эхэлсэн бөгөөд шvvхээс чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял, 100 сая төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч сvvлийн vед мань хvний биеийн байдал нэлээд муудаж мөн л эрvvл мэнд нь сайнгvй байгаа гэх сурагийг ойр тойрныхноороо дамжуулан олон нийтэд тvгээх болсон. Тиймээс Ч.Гансvх тун удахгvй нарны амьдралдаа эргэн ирэх нь гэдэг мессеж, нийгэмд хэдийн тараад байгаа юм. 
 
Энэ мэтчилэн албан тушаалтнууд боломжтой бол хэргээс мултарч, болохгvй бол эрvvл мэндийн шалтгаанаар нарсны амьдралаа, наранд тааваараа өнгөрөөдөг болоод байна. Хэрвээ эрvvл мэнд нь муу гэсээр байтал батлан даалтад гаргаагvй, эмнэлэгт хэвтvvлээгvй бол Цагдан хорих төвд саатуулагдаж байхдаа амиа алдсан талийгаач Д.Амарсайханы асуудлыг хөндөж, ясыг нь өндөлзvvлнэ. Цагдан хорих төвийнхөн нь ч хариуцлага алдсан болохоор дахин буруудахгvйн тулд “суллачихдаг” бололтой. 
 
Уг нь vvний цаана маш олон хvний нөр их хөдөлмөр, улсад учруулсан их хэмжээний хохирлын талаар яригддаг. Тухайн хэргийг илрvvлэх, байцаах зэргээс эхлээд хохирол барагдуулах, улсад төлсөн энгийн иргэдийн татвар гээд тоочвол асуудал мундахгvй. Тиймээс албан тушаалтнууд ч хуулийн өмнө толгой гудайдаг гэдгийг, төр төмөр нvvртэйг харуулах ёстой байлтай. Харамсалтай нь ямбатнууд албан тушаалаа ашиглан авлига авч байхдаа толгой дээгvvр явснаа ялын талаар сонсохоор хамаг бие нь сульдаж, эрvvл мэнд нь мууддаг “хэврэгхэн” амьтан болж хувирсаар байна. Vvнд ямар нэгэн байдлаар эрх зvйн зохицуулалт хийхгvй бол энгийн иргэд сэжигтэн, хариуцагчаар татагдан саатуулагдсан vедээ Цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэнэ гэдэг нь батлан даалтад гарахаас ч хэцvv асуудал гэдэг юм билээ. Гэтэл дээр дурьдсанчлан дуулианы эзэн болсон албан тушаалтнуудын хувьд ял завших энгийн аргаа “эрvvл мэндийн байдал доройтсон” гэдэг байдлаар хаацайлсаар байх уу. Яг vнэндээ өвчин хэлж ирдэггvй, хийсч ирдэг гэдэг ч өнөө цагт бол ялаас чөлөөлөх төрлийн зарим өвчин албан тушаалтнуудыг “онилж” байгаад очоод наалдчихдаг юм болов уу гэсэн сэтгэгдэлийг төрvvлж байгаа нь ч нууц биш. Өнөөдөр хvчин төгөлдөр мөрдөгдөж буй “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хvнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа vзvvлэх журам”-д зааснаар Ялаас чөлөөлөх 29 төрлийн өвчний жагсаалт бий. Тэдгээрээс чихрийн шижин, элэгний архаг дутмагшил, хатуурал, бөөрний архаг дутмагшил өвчнvvд л монголын албан тушаалтан, ямбатнуудыг хамгийн ихээр “хоргоогоод” байдаг аж. Харамсалтай нь энгийн иргэнийг бол тоох ч vгvй. Тэр ч утгаараа Цагдан хоригдох төвд саатуулагдаж буй иргэд батлан даалтад гарах боломжгvйгээ мэдэнгvvт “ямбатнуудын өвчин” тусахсан гэдэг гажиг мөрөөдөлтэй болдог гэнэ. Тэгвэл тэдэнтэй адил ялаас чөлөөлөгдөхгvй ч ядаж эмнэлэгт хэвтэнэ гэсэн бодол тээж буй нь тэр аж. 
Ингээд харахад албан тушаалтнууд мөнгө завшиж, улсад их хэмжээний хохирол учруулсан ч байсан хуулийн өмнө ч өвчнөөрөө далайлгаж, хvнлэг ардчилсан нийгмийн “буяныг” эдлэн ялаас мултарсаар байна. Ядарсан муу иргэдийг бол ял байтугай өвчин ч тоохоо больсон цаг болж дээ. 
Эх сурвалж: Өглөөний сонин