sonin.mn
 
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. ОХУ бол Сирийн хямралыг улс төрийн арга замаар зохицуулахад дэмжлэг үзүүлж буй хүчирхэг холбоотон юм гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдсэн байна.
“Дэлхий дахинд тэнцвэрт байдал бий болгохыг ОХУ үнэхээр их хүсч байгаа. Энэ нь зөвхөн Сирийн төлөө биш дэлхийн ирээдүйн төлөө юм. Дэлхийн ирээдүйд өөрийн гэсэн хэлэх юмтай хүчирхэг гүрэн болохыг ОХУ хүсч байна” гэж тэрбээр мэдэгдэв.
 
Сирид явуулж буй ОХУ-ын бодлогын гол зорилго бол тогтвортой байдал, улс төрийн шийдэл юм гэж Асад ярьжээ.
 
Иран мөн л ийм зүйлийг хүсч байгаа. Мөргөлдөөний талаарх Сири, Иран, ОХУ-ын байр суурь нэгдмэл байгаа гэж тэрбээр мэдэгдлээ.
 
Тогтвортой байдал дэлхий дахины болон бүс нутгийн ирээдүйд маш чухал учраас Сирийн хямралыг зохицуулах арга хэмжээг ОХУ авч байгаа юм гэж Б.Асад хэлэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг