sonin.mn
 
 
Турк улсад тэтгэлэгтэйгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлаад байна.
Тус хөтөлбөр нь Турк улсын Засгийн газраас дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг чадварлаг, хүсэл тэмүүлэлтэй залуучуудад олгодог бүрэн хэмжээний тэтгэлэгт хөтөлбөр юм.
 
Турк улсын ихэнх их дээд сургууль Турк хэлээр сургалт явуулдаг бөгөөд зарим сургуулиудын, хөтөлбөрт англи, франц, герман хэлээр суралцах боломжтой. Хөтөлбөрт хамрахыг хүссэн оюутнууд тухайн хэлний түвшингээ батлах “хэлний сертификат”, шалгалтын хариутай байх ёстой аж. Гадаад хэлээр сургалт явуулдаг сургуулиуд ихэнхдээ GRE, GMAT гэх мэт олон улсын шалгалтын оноог шаарддаг байна. Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан тухайн хөтөлбөрт суралцах эрхээ олж авахын зэрэгцээ суралцах хугацаандаа тэтгэлэг авах юм.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 11322643, 96008378 утсаар асуух буюу МЗХ-ны төв байрнаас авах боломжтой.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг