sonin.mn
 
 
 
2014 оны дүнгээр Ирак  ОХУ-аас хамгийн их хэмжээний  зэр зэвсэг худалдан авчээ. Ингэхдээ Хятад улсыг ардаа орхиж, Энэтхэгийн дараа орсон байна. 
Энэ тухай  Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн Александр Фомин “Коммерсант”сонины сурвалжлагчид уламжилжээ. Өнгөрсөн жил Орос улс Иракт Су-25 байлдааны сөнөөгч онгоц -9,  ТОС-1А  гал тургигч систем 12, Ми-28НЭ гавшгай нисдэг тэрэг 6, Ми-35М нисдэг тэрэг 10-ыг нийлүүлжээ. Үүнээс гадна Багдадад агаарын довтолгооноос хамгаалах  “”Панцирь С-1” зенитийн цогцолбор системийг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Нийлүүлээд байгаа зэвсгийн нийт дүн  1,7 тэрбум долл. ажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар,  Багдад Оросын зэвсгийг сонирхох болсон явдал нь  зэвсгийн импортыг диверслэн, АНУ –ын  зэвсгийн системийн экспортын хүнд суртлыг арилгахад оршиж байгаа гэнэ.
А. Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг