sonin.mn
 
 
ПОРТ-МОРСБИ. /NHK/. Орон нутгийн цагаар ням гарагийн оройн 23:48 цагт Папуа-Шинэ Гвинейн Шинэ Британи мужид газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн судалгааны төвийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Тус төв анх 7.7 баллын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдэгдсэн ч дараа 7.5 балл болгон доошлуулжээ.
 
Папуа Шинэ Гвинейд 3 хүртэл метрийн өндөр цунами үүсч болзошгүй гэж Номхон далайн цунамигаас анхааруулах төв мэдэгдлээ.
 
Бэлэн байдалтай, сонор сэрэмжтэй байхыг хүмүүст албаны хүмүүс уриалж байна.
 
Ноцтой хохирол учирсан шинж ажиглагдахгүй байна гэж иргэний агаарын тээврийн компанийн нэгэн ажилтан “NHK” телевизэд мэдэгджээ.
 
Мөн нэгэн оршин суугч “газар урьд байгаагүйгээр хүчтэй хөдөлсөн. Гэхдээ байшин барилгыг нураах хэмжээний хүчтэй байгаагүй” гэж хэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг