sonin.mn
 
 
 
ПАРИС. /BBC/. Санал хураалтын дүнгээр, Францын орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатанд Никола Саркози тэргүүтэй баруун төвч үзэлтнүүдийн “Ардын хөдөлгөөний төлөөх холбоо” нам давамгайлж байна.
Энэ сонгуулийн дүн нь 2017 онд шинэ Ерөнхийлөгчөө сонгох францчуудын үзэл бодол хаашаа эргэх вэ гэдгийг харуулах нэгэн үзүүлэлт болж байна гэж олон шинжээчид үзэж байна.
 
Санал хураалтын дүнгээс үзвэл, Саркозигийн нам орон нутгийн зөвлөлүүдэд 60 гаруй суудал авсан бол эрх баригч Социалист нам 30 орчим зөвлөлд өмнөх байр сууриа алджээ.
 
Марин Ле Пений хэт барууны үзэлтнүүдийн “Үндэстний форнт” нам мөн байр сууриа бэхжүүлж чадсан боловч тус нам дор хаяж нэг мужийн зөвлөлийг хяналтдаа авч чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг