sonin.mn
"GERMANWINGS"_ ийн осол 78: хохирогчийн днк олдлоо
 
 
ПАРИС. /ВВС/. Германы иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн “4U 9525 “ дугаартай нислэг үйлдэж явсан нисэх онгоц Францын Альпийн нуруунд осолдсоноос тав хоногийн дараа 78 хохирогчийн ДНК-г тусгаарлаад байна гэж мөрдөн шинжээчид мэдэгдлээ.
Хохирогчдын ар гэрийнхний өгсөн ДНК-гийн дээжүүдэд үндэслэн цогцсуудыг таних ажиллагаа явагдана гэж шүүх эмнэлгийн шинжээчид хэлэв.
 
Зорчигчид, нисэх багийн гишүүд нийлсэн 150 хүнтэй онгоц өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт уулархаг бүсэд осолдсон юм. 150 хүн бүгд амь эрсэдсэн билээ.
 
Цогцсууд болон нисэх онгоцны сэгийг зөөвөрлөх ажлыг түргэсгэхийн тулд ослын газарт хүрэх зам тавьж байна.
 
Ойролцоох тосгоноос ослын газар хүртэл явган явахад нэлээд хэдэн цагийн хугацаа шаардлагатай ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг