sonin.mn

Монгол Хятадын соёл боловсролын сангаас “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт шалгарсан 42 шилдэг сурагчид тэтгэлэг олгох ёслолыг   Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар зохион байгууллаа.Ёслолын арга хэмжээнд Монгол болон Хятадын  байгууллагуудын төлөөлөл, тэтгэлэг авч буй сурагчид тэдний гэр бүл нийлсэн нийт 80 гаруй зочид оролцлоо.

Монгол -Хятадын Соёл Боловсролын сан нь 2015 оны 3-р сард “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийг эхлүүлсэн ба сурлагын өндөр амжилт үзүүлдэг ч амьдралын боломжгүй сурагчдыг дэмжих зорилготой юм. Тэгш оролцоог хангах, нээлттэй ил тод байх зарчимд тулгуурлан хөтөлбөрийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрзарлаж, нийт бүртгүүлэгчдээс шалгалт авсан байна.

Тус сангууд нь 2014 оны 5-р сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд анхны хандивын арга хэмжээг 2014 оны 7-р сарын 25-ны өдөр зохион байгуулж,  10 гаруй Монгол, Хятад байгууллагууд нийт 2.6 сая юанийг санд хандивлажээ. Сангаас одоогийн байдлаар  24 төсөл, хөтөлбөрт нийт 2 сая гаруй юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлээд байна. Цаашдаа тус хоёр сан нь соёл спортыг дэмжих, амьдралын боломжгүй иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллах ажээ. Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар нь тус хоёр сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг ажээ.