sonin.mn
 
 
Туркийн Самсун хотноо болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эхний өдрийн барилдааны эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг мөнгөн медалийн эзнээр тодорлоо.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанууд боллоо.    Эрэгтэйчүүдийн 60 кгд Д.Амартүвшин, Ц,Цогтбаатар нар барилдсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө Оросын бөх Робертод ялагдсан бөгөөд торгуулийн тойрогт Гүржийн залуу бөх Лукхуми Чихвимианиг баралгүй тэмцээнээ дуусгав. Харин 19 настай залуу бөх Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж, хүрэл медаль хүртлээ. Манай бөх эхний тойрогтоо Турк, хоёрдугаар тойрогт Израйль, гуравдугаар тойрогт Бельгийн бөхийг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Азербайжаны Орхан Сафаровыг баралгүй ялагдсан. Гэхдээ торгуулын тойрогт Йемен улсын бөх Али Хоусрофыг ялж, медалийн төлөөх барилдаанд манай Д.Амартүвшинг хэсгийн аваргын барилдаанд ялсан Оросын Робертыг ялснаар медалийн тавцанд гарч чадлаа.
 
Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойрогт Туркийн Бисер Сахиныг, гуравдугаар тойрогт Казахстаны Илдос Зумакановыг, хэсгийн аваргын төлөө Израйлийн Тал Феликерыг буулгаж авсан. Улмаар мөнгөн медалын төлөө Оросын А.Абдулзайлловыг ялснаар финалд үлдсэн. Харин аваргын төлөө Узбекстаны алдарт бөх, Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга Ришод Собировт ялагдав. 
 
Манай эмэгтэй жүдочдоос 52 кг-д барилдсан А.Цолмон хүрэл меалийн төлөө барилдсан ч Их Британийн бөхөд хожигдов. Харин 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа нарын манай шилдгүүд эхний тойргуудад ялагдал хүлээв.
 
Д.Өлзий  
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг