sonin.mn
 
 
 
ЭЕШ-ын сэдвийн агуулгад задгай хэлбэрийн даалгавар оруулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.
Тестийн шалгалтын хэлбэрийн сул тал нь шалгуулагч хувилбаруудыг нь тааж сонгох магадлал өндөр байдгаас шалгуулагч  тухайн хичээлийн талаар мэдлэггүй байсан ч их, дээд сургуульд элсэн орох нөхцөл бүрддэг аж.
 
Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ, “Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтын сэдвийн агуулгад тестийн хэлбэрийг 40 хувь, задгай хэлбэрийн даалгаврыг  60 хувиар тооцон оруулсан. Задгай хэлбэрийн даалгаварт Монгол бичгээр уншиж ойлгох, зөв найруулан бичих, алдаагүй бичих зэрэг даалгаврыг багтаасан. Тэр даалгавруудыг мэргэжлийн багш нарын оролцоотой гараар засах, дүгнэх ажлыг зохион байгууллаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтад англи, монгол, орос зэрэг хэлний хичээлд сонсох чадварын даалгаврыг шалгахыг агуулгад нь тусгаж өгсөн. Энэ жилийн хувьд үндсэн дүн оноонд нь нөлөөлөхгүй туршилтаар авна. Харин ирэх жилээс үндсэн дүн оноонд нь нөлөөлөх байдлаар шалгалтад оруулж өгнө” гэв.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг