sonin.mn
 
МОСКВА. /ITAR-TASS/. Йеменд нөхцөл байдал муудаж байгаад ОХУ ихээхэн түгшиж байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани нар утсаар ярьсны дараа дээрх асуудлаар тайлбар хийхдээ мэдэгджээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай ярилцах явцдаа Ерөнхийлөгч Путин Йеменд нөхцөл байдал муудаж байгаад ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэж Песков сэтгүүлчдэд мэдэгдэв.
 
Үүний өмнөхөн Кремлийн хэвлэл мэдээллийн алба, Путин Роуханитай утсаар ярьж, Йемений байдал болон бусад асуудлыг хэлэлцсэн гэжээ. ОХУ-ын тал Йеменд дэгдсэн мөргөлдөөнийг нэн даруй зогсоож, мөргөлдөөнийг тайван замаар шийдэх хувилбаруудыг НҮБ-ын түвшинд боловсруулах зэргийг чухалчлан дурдсан байна.
 
2014 оны наймдугаар сараас хойш Йеменд улс төрийн хэд хэдэн хямрал болсон билээ. 2015 оны нэгдүгээр сард Ансар Аллахын зэвсэгт бүлэглэлийнхэн ерөнхийлөгч болон засгийн газрыг хүчээр огцруулсан билээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж : "Монцамэ"