sonin.mn
Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А /эмэгтэй/ 2011 оны есдүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж, улсын хил зөрчсөн байна.Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч С.Номинзаяа саяхан илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.
 
Ж.Батсайхан