sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бээжинд суугаа Эстони улсын элчин сайд ноён Томас Лукийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Эстони улсаас суралцах зүйл их бий. Тэр тусмаа ардчиллыг хөгжүүлэхэд Та бүхний олсон амжилт их" гэдгийг дурьдаад, цаашид нийслэл Таллин хоттой хамтран ажиллах, мөн тус хотод айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Ноён Томас нийслэлийн Засаг даргын саналыг таатай хүлээн авч, Таллин хотын захиргаанд уламжлахаа мэдэгдлээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.