Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргаа огцруулах тухай албан бичгийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Ерөнхий сайд танилцаад саналыг хүлээж авахаар шийдвэрлэн захирамж гаргасан байна. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч мөн ийм асуудал үүсээд байгаа талаарх мэдээлэл Ерөнхий сайдад иржээ.
Улстөрийн чанартай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхааруулж, орон нутгийн удирдлагуудтай ээлжит бус хурал зарлан хуралдууллаа.
Энэхүү цахим хуралд 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар оролцлоо.
Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ. Харин ажлын хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож ажиллана гэлээ.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус аймгийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан Ерөнхий сайдад саналаа ирүүлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Сайханбилэг нөгөө муу Элбэгдоржийнхоо үгийг нохой хуцсан чинээ тоохгүй найз Баярцогтдоо дахвар дээл өмсгөсөн биз дээ. Одоо яахаараа бусад аймгууд Сайханбилэгийн үгээр хариуцлага алдсан хүнтэй хариуцлага тооцохгүй явах ёстой юм.Номтойбаяраас айгаад Дорнодыг шийдчихээд Дорноговийг орхиж байгаа юм уу.
Төрийн нэр барьсан дээрэмчингүүд бүгд адилхан угтаа бол засаг төртэй дэглэм журамтай шудрага улс орон бол эдгээр төр засаг түмэн олны итгэл алдаж тангаргаасаа няцсан урвагч хулгайг цаазлах бусуу?Тэгвээс төр амилж түмэн олон амаглан сувдаг шунахай хулгайч бүхэн булшлагдах болноо.