sonin.mn

Монголчууд хоёрхон сарын өмнө гурван саяуулаа болж, тэрхvv азтай шинэ иргэнээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин хэмээн нэрийдсэн билээ. Монголын vрс маш олон болох ерөөл, дэмбэрэл дагуулсаар аав, ээжийнхээ амин хайртай охин, ард тvмнийхээ ашид дэлгэрэх амны хишгийн даллага болон мэндэлсэн Х.Монголжин охины аз хийморийг нь дээдэлж, Монголын төр гурван өрөө байраар мялаасан. Ингэснээрээ Х.Монголжин охин хувьдаа нэг ширхэг орон сууцтай Монголын 202 мянга, 38 иргэний нэг нь болсон юм.

Энэ тухай яагаад онцлоод байна гэвэл Улсын Бvртгэлийн Ерөнхий газар эд хөрөнгийн бvртгэлд бvртгvvлсэн орон сууцны бvртгэлийн тайланг энэ оны нэгдvгээр сарын байдлаар олон нийтэд танилцуулахад Монголын гурван сая иргэний ердөө л 239 мянга, 34 нь өөрийн гэсэн орон сууцаа нэр дээрээ бvртгvvлсэнд байгаа юм. Тэднээс 202 мянга нь Х.Монголжин охины адил нэг л байртай юм байна. Гэтэл 15 иргэн 10 ширхэг vл хөдлөх хөрөнгө буюу орон сууцтай бол ганц биендээ 68 ширхэг орон сууц наалдуулчихсан хvн байгаа нь vнэхээр гайхалтай. Мэдээж тэр хvн эхнэр, нөхөр, vр хvvхэдтэй л байж таарна. Гэхдээ найман хvvхэдтэй байсан ч 10 ширхэг байртай байхад л vлдсэн насандаа санаа амар амьдарч болмоор санагдана. Гэтэл 10, 20 биш 68 ширхэг байртай гэж байгаа юм. Магадгvй барилгын томоохон компанийн эзэн байж болно. Тэгээд чанартай, чанаргvй орон сууц ар араас нь босгосоор байгаад тэр хэмжээний сууц өөртөө vлдээсэн байж болно. Гэтэл улсын татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь гулгуулчихсан нөгөө Татварын дарга нар шиг ч юм уу, хэдvvлээ нийлээд хэдэн арван тэрбумаар цохичихсон МИАТ-ын дарга нар шиг “Буруу гар”-ын мөнгөөр бужигнуулчихсан байвал яах вэ.

Ер нь тэгээд хэдэн vеэрээ зарж, vрж хөлслvvлж барагдахгvй тэр олон байр нэг хvний байтугай нэлээн хэдэн хvний нэр дээр байхад ч бусдын сонирхол татахаас аргагvй.

Нэг нь 68 байрныхаа дунд төөрөх шахам мунгинаж явахад хэдэн vеэрээ орон сууцанд амьдрах нь битгий хэл, хөл тавьж vзээгvй шахам Улаанбаатарт толгой хоргоддог хvмvvс хэдэн арваараа өдөр нь шил, лааз, хуванцар сав тvvж, бусдын хоолны шавхруугаар өл дарсан болчихоод шөнө нь орц хонгил, траншейны нvх бараадаж өдөр хоногийг төөрvvлж яваа. Тэдний олонх нь магадгvй энэ насандаа ганц өрөө байранд, ганц шөнийг бvтэн нойртой өнгөрvvлж vзэлгvй явсаар хорвоогоос буцацгааж байгаа. Магадгvй vр хvvхэдтэй бол тvvнийг нь ч тийм хувь заяа хvлээж байж болзошгvй. Гэтэл 68 байртай тэр хvн тэр олон байрандаа орж vзэж амжихгvй байсаар нартыг дуусгахыг ч vгvйсгэхгvй. Хорвоогийн амьдрал гэдэг vнэхээр хар, цагаан, эрээн бараан, өдөр, шөнө шиг ялгаатай, учрыг нь олохын аргагvй хачин жигтэйхэн юм даа.

Энvvхнээрээ би хэн нэгнийг буруутгах гэсэнгvй, магтаж сайшаах ч гэсэнгvй. Бас элдэвлэн гутаах санаа агуулсангvй. Зvгээр л Монголд хэн жаргалтай вэ гэж дотор хvнээсээ асуусан юм. 68 байшинтай хvн жаргалын орой дээр ганцаараа сууж байдаг юм болов уу, бодож санах зvйлгvй, санаа зовохгvй өдөр нь шил лааз тvvчихээд шөнө нь траншейнд ороод дугжирчихдаг тэр хvмvvс хачин эрх чөлөөтэй, нэг ёсны ямар ч хvлээсгvй амар жаргалтай өдөр хоногийг өнгөрvvлдэг юм болов уу.


Эх сурвалж: