sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 10 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Цогтбаярын хүсэлтээр тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.

Тэрээр өөрийн албан ёсны facebook  хуудсандаа энэ  тухай: "Удахгүй 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа тус ангийнхны түүх, зовлон жаргалыг сонсож, ажил амьдралтай нь танилцан цэргийн хоол идэж дурсамжтай сайхнаар үдээс өмнийг өнгөрөөв. 1925 онд байгуулагдсан тус анги 1981 оноос хойш нийт 27200 удаагийн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн төр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 795 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 9600 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ. Эр зоригт эрэлхэг дайчин эрчүүддээ, тэдний дунд мөр зэрэгцэн гялалзаж харагдсан сувд шиг хоёр бүсгүйдээ ойн баярын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье" гэжээ.