sonin.mn

Гадаад улсад суугаа манай улсын зарим консул ажлын хариуцлага алдсан мэдээ байна. Энэ талаар ГХЯ-ны консулын газраас тодрууллаа.

Тус газраас  "Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт  ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг.  Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг 2014 оны 12 дугаар сарын 04-07-ны өдөр Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалтыг хийсэн. Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэнд дурдсан байна. Ийнхүү зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эгүүлэн дуудахаар шийдвэрлэсэн" гэх мэдээлэл өглөө. Эрх мэдлээ хэтрүүлсэн ажилтан О.Энхтөр тэргүүтэй хүмүүсийг эргүүлэн татахаар болжээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ"