sonin.mn


Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.2 сая ам.долларыг 1990.0 төгрөгийн ханшаар худалдан авах, 3.5 ам.долларыг 1990.0-1995.0 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.

Юанийн дуудлага худалдаагаар юань худалдах, худалдан авах санал ирүүлээгүй байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 7.3 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 7.3 сая ам.доллар нийлүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 Б.Заяа