sonin.mn

ПАРИС. /France-Presse/.  Францын “France Football” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси тэргүүлжээ. Аргентины хөлбөмбөгчин тэрбээр өнгөрсөн онд орлогоороо 2013 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Роналдуг гүйцэж түрүүлсэн байна.

Зар сурталчилгааны гэрээнээс орсон орлогыг нь оруулаад Мессигийн жилийн нийт орлого нь 65 сая евро болжээ. 2013 онд тэрбээр 59 сая еврогийн орлого олж байв. Харин Роналду өнгөрсөн жилийн хугацаанд 54 сая еврогийн орлого олсон бол 2013 онд түүний орлого 66 сая евро байсан байна. Жагсаалтын гуравдугаарт, “Барселона” багийн довтлогч, Бразилын хөлбөмбөгчин Неймар оржээ. Тэрбээр 2014 онд 36.5 сая еврогийн орлого олсон байна.

Хөлбөмбөгчдөөс  гадна тус сэтгүүл дасгалжуулагчдын орлогыг тооцоолон гаргажээ. Өнгөрсөн онд “Челси” клубын дасгалжуулагч Жозе Моуринью бусдаасаа илүү их буюу 18 сая еврогийн орлого олсон байна. Хоёрдугаарт, “Реал Мадрид” багийн дасгалжуулагч Карло Анчелотти /15,5/, гуравдугаарт “Бавария” багийн дасгалжуулагч Хосеп Капелло /15.2/ бичигджээ.

Д.Жаргал