sonin.mn

УИХ-ын гишvvн Б.Наранхvv 8668 УНЦ дугаартай “Rolls Royce” автомашинаа Соёлын төв өргөөний арын замын нэгдvгээр эгнээнд тавьсан байсныг машин ачигчид бушуухан шvvрч, ачиж аваад арилжээ. Бодвол эрхэм гишvvн “Модерн Номадс”-т амттайхан хоол захиалчихаад хvлээж сууснаас зайлахгvй. Тэгтэл тэр хавиар эргэлдэж, vнэтэй машин ачиж сурсан машин ачигчид эрхэм гишvvний машиныг хоёр минут ч хvрэхгvй хугацаанд ачиж аваад талийсан байна.

Хоол идэж суугаад vнэтэй машинаа ачуулсан Б.Наранхvv гишvvнд тохиолдсон энэ явдал нь Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг vндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгvvрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөгөөр торгохын тулд ачиж байгаагаар тайлбарлагдана. Гэтэл ШӨХТГ-аас зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжvvлэх болон дугуй тvгжилт хийж байгаа нь хууль зөрчсөн vйлдэл гэж vзээд өнгөрсөн хугацаанд машинаа ачуулж, торгуульд 70-80 мянган төгрөг тушаасан иргэд шvvхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн. Ингэхээр эрхэм гишvvн Б.Наранхvv vнэтэй төмөр хvлгээ ачуулж, торгуульд төлсөн 80 мянган төгрөгөө шvvхээр заргалдан буцааж авах эрх нь нээлттэй vлдэж байна.


Эх сурвалж: