sonin.mn


БЭЭЖИН. /NHK/. Дэлхийн II дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотноо зохион байгуулах цэргийн парадад холбогдох бүх улс болон олон улсын байгууллагын удирдагчдыг урьснаа БНХАУ мэдэгдлээ.

Манай улсын Засгийн газар удирдагчдад хэдийн урилга явуулсан гэж БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

Японы эсрэг Хятадын дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийг ойг тэмдэглэхээр энэ оны есдүгээр сард БНХАУ цэргийн парад болон бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус улс Японы Ерөнхий сайд Шинзо Абэг хараахан уриагүй байна.

Гуравдугаар сарын 8-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гээс Абэг урих эсэхийг сэтгүүлчид асуухад “БНХАУ холбогдох бүх улсын удирдагчдад урилга явуулна” гэж хариулж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж : "Монцамэ"