sonin.mn

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ сарын 20-нд боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Өвчтөн “О” нь 54 настай, эрэгтэй. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд амьдардаг. Энэ сарын 15-нд үхэр гаргах үедээ гараа хутгаар исгэсэн, Төв аймгийн Баянжаргалан сум руу явж газар шорооны ажил хийжээ. Энэ сарын 16-наас эхлэн халуурч, зүрх өвдөх шинж тэмдэг илэрчээ. Улмаар энэ сарын 19-нд Цэнхэрмандал сумын эмнэлэгт, 20-нд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт хэвтсэн байна. Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийхэд боомын арьсны хэлбэр болох нь батлагджээ.

Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хөнгөн, зохих заавар журмыг баримтлан хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг