sonin.mn

Өнөөдөр Увс аймгийн Улаангом хотноо “Хууль бус үйлдэл хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Монголын талаас Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн П.Буянхүү, ХХЕГ-ын штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Хил хамгаалалтын газрын дарга, хурандаа Д.Мөнгөнжин нарын төлөөлөл, ОХУ-ын талаас Тувагийн Дээд хурлын Аюулгүй байдал, хилийн асуудлаарх байнгын хорооны дарга Бартына Сады, ОХУ-ын Тувагийн БНУ-ын эдийн засгийн гадаад харилцааны агентлагийн дарга Ч.Оандар, ОХУ Кызылийн хэсгийн ХБЭТ хурандаа Фисечко нарын төлөөлөл оролцож байгаа юм. Зөвлөгөөний зорилго нь Монгол, Орос улсын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хамтран сахиулах улсын хил дамнасан малын хулгайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэгдэж байна.