sonin.mn

(Эргэцүүлэл)


Долоо огтлож - нэг хэмжье гэдэг болж.Хэмжсээр байтал иргэдийн амьдрал хүндэрч байна гэх.Нэг томоохон огтлоод нэг урт алхлаа гэсэн чинь татвараа ч хурааж чадахгүй, өртэй Монгол болов.Буруу олон огтлохоор  өр болдогийн үргэлжлэл 100 сая долларын арбитрын шийдвэрээр үргэлжилж байна.

Томоохон салбаруудаа хурдхан огтлож, урд хормойгоо нөхөх тухай гэнэтийн шийдвэр гаргав.Эхлээд юу ч гэсэн огтолчихоё, дараа нь ярилцая, зөвшилцөе, тэгээд өөрчлөх шаардлагатай зүйл байвал засаж болно.

Худлаа!

Гэрээ нэгэнт батлагдсан бол гэрээнд оруулах өөрчлөлтүүд нь ч тодорхой асуудлаар хязгаарлагдсан байдаг.Гэрээний үндсэн гол тохиролцоог өөрчлөх оролдлого нь гэрээг цуцлах үндэслэл – нөхөн төлбөр зэрэг ээдрээтэй асуудлыг үүсгэдэг.Харин анхнаасаа зөрчилтэй, үр ашиг муутай гэрээ байгуулаад, дараа нь алдаагаа засах гээд төлбөрт унадаг энэ гажуу тогтолцоог, гэрээ байгууллахаасаа өмнө сайн зөвшилцөж, ярьж, ойлголцож байж л зогсоож чадна.Яг үнэндээ зөвшилцөх, ярилцах, ойлголцохын цаад учиг бол нийт иргэн, аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч, улс төрчдөд бүгдэд нь ашигтай, шударга, үндэслэлтэй гэрээ байгуулах юм.

Өнөөдөр уул уурхайн бизнесийн арга, үйл ажиллагаа Найлахын Нүүрсний Уурхайн (1915) олборлолт эхэлж байсан, эсвэл Эрдэнэт Үйлдвэр (1978) ашиглалтанд орж байсантай харьцуулахад их өөр болсон байна.Уурхай нээгдэхэд нэг хот босдог, суурин газрууд хөгждөг хуучны төсөөлөлөөр хөрөнгө оруулалтын цар хүрээг харж болохгүй болж.Үүний тод жишээг 21-дугаар зуунд ашиглалтанд орсон, олборлолт хийж байгаа уул уурхайн компаниуд, тэднийг даган хөгжих орон нутгуудынхаа өнөөгийн байдлыг хархад л ойлгомжтой. Уул уурхай орон нутагт хөгжил авчирдаг, түүнийг дагаж дам хөрөнгө оруулалт ирдэг цар хүрээ буурчээ.

Худлаа! гэвэл нэг жишээ хэлье

Өмнөд Америкын зүүн хойд хэсэгийн өндөрлөг газар орших Колумба Улс.Энэ улсын Вита (Veta), Калифорни (California) тосгонуудсүүлийн хагас 1000-н жилийн туршуламжлалт алтны олборлолтыг хөгжүүлж иржээ. Уламжлалт гэж тодотгосоны учир нь тухайн газар зүй, байгаль орчныхоо тэнцвэрт байдлыг хадгалан бага хэмжээгээр олборлолт хийдэг оршин суугчдын байгалиахамгаалсан үйл ажиллагаа юм.Харин 2000 оны эхээр Колумбын засгийн газар Канадын тодотголтой Грэйстар (Greystar), дараа нь (олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн дараа) нэрээ солин Еко-Оро (Eco-Oro) гэх үндэстэн дамжсан компанид ашиглах, хайгуул хийх зөвшөөрөл олгожээ.

Колумбийн засгийн газрын гол амлалт нь уул уурхайг дагаж маш их хөрөнгө оруулалт ажлын байр нэмэгдэж эдийн засаг сэргэж, Вита, Калифорни тосгон болон Колумбиа улсын иргэдийн амьдрал дээшлэх байв.10 жилийн дараа харин бүх зүйл эсрэгээрээ тосгонууд дампуурч, эдгээр газруудад нэг л том бохирдсон нүх үлджээ.

Шалтгаан нь тун энгийн – бага зардлаар их ашиг олох бол дотоодын болонгадаадын бүх бизнес эрхлэгчдийн зорилго.Энэ зорилгыг нь хүчтэй, дэвшилтэд, ухаалаг технологиуд маш сайн нөхөж өгч байна.

Орон нутгийн аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчидтэй худалдаа хийхээсээ илүүтэйгээр бараа бүтээгдэхүүн, хоол хүнсээ их хэмжээгээр нь гадны зах зээлээс шууд татдаг.  Байшин барилгууд, орон нутагт  байгуулсан дэд бүтэц нь зөөврийн, түр хугацааны шинжтэй байдаг.  Ажилчидыг тойргоор сарын 20 хоногт ажиллуулж нийгмийн хариуцлагаас зайлсхийдэг.  Орон нутагт бодит хөрөнгө оруулалт (сургууль, цэцэрлэг, эмнэлэг…) хийхээсээ илүүтэйгээр зугаа цэнгэл, баяр наадмын шинжтэй үйл ажиллагаа өргөн зохион байгуулдаг дээрх үйлдэлүүд нь Колумбчуудын хөрөнгө оруулалтаас хүлээсэн бодит төсөөлөлбиш байв.

Veta, California болон Колумбын ажилчидын хувьд өндөр техинологи, “УХААЛАГ” машин дээр ажиллах чадваргүй үндэслэлээр үйлдвэрлэлийн гол функциуд дээр гадны ажилчдыг ажиллуулна. Бусад “УХААН” шаарддаггүй салбарт ажиллаж байгаа Колумбын ажилчидын хувьд хангалттай цалин авдаг ч хөдөлмөрийн орчин, ажлын байрны баталгаа, эрүүл мэнд, тэтгэмж, хохирол, нөхөн олговор зэрэг асуудал дээр байнга  эрх нь зөрчигдөж байдаг. Сарын 20 хоногийг уурхай дээр ажилладаг,  гэр бүл нь хол зайд тусдаа саланга амьдардаг нь хот суурин газар төвлөрөлийг үүсгэж эрүүл мэнд, боловсролын хүртээмжтэй үйлчилгээнд дарамт учируулахаас гадна хүүхдүүд -  аавгүй, ээжгүй өсөж, нийгмийн эмзэг хэсэг болж хүмүүжих шалтгаан болж байна.

Орон нутаг эзгүүрч, төв суурин газарт хэт төвлөрөл үүсэж, нийгмийн гол үйлчилгээнүүд өндөр ачаалалтайгаас үүдэж чанаргүй, найдваргүй, хүнлэг бус болон өөрчлөгдөж байгаа энэ түүхийг маш олон хөгжиж байгаа орнууд давтаж байна.  Колумбын энэ түүхийг “Байгаль Орчны Баримтад Бүтээл”-ийн дээд шагналт “There is nothing else” бүтээлээс харж болно.

Уул уурхайн бизнесийг ашиггүй, хэрэггүй гэж огт хэлээгүй.Харин уул уурхай хөгжснөөр л, түүнийг дагасан хөрөнгө оруулалт, бизнесүүд нь  улс оронд шууд их ашиг авчирна гэдэг бодитой бус дүгнэлтээ эргэж харах цаг болж.  Уул уурхайн бизнесийн арга барил их өөрчлөгдсөн байна.Хот тосгон хөгжүүлж, ажилчид (тэдний  гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүд) - ийг сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн наад захын үйлчилгээгээр хангахаас илүүтэйгээр гэрээт ажилчин хэлбэрээр ажиллуулж бусад бүх үүргийг ядуу, хөгжиж байгаа төрд үүрүүлж байна.

Тиймээс бид уул уурхайг дагаж, түүний дам нөлөөлөлөөр улс хөгждөг, орон нутгийн амьдрал сайжирдагтухай  үлгэр ярихаа больё.Харин ямар аргаар, ямар хэлбэрээр, хэрхэн их хэмжээний мөнгө, ашиг, орлогыг “Эх Орондоо” үлдээх вэ?гэдэг арга замыг хайх хэрэгтэй.Үүнийг хийх гол арга бол албан татвар, рояалти, бусад тусгай зөвшөөрлийн төлбөрүүд юм.Гэтэл дээрх татвар, рояалти, тусгай зөвшөөрлийн төлбөрүүд бидний хүсэж байгаа орлогын найдвартай  үүсвэр болж чадах уу? гэдэг бол гол маргаан юм!!!  Үргэлжлэл… татварын асуудлаар байх болно.



Д. Баяр