sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.06/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж байна. УИХ-ын даргыг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон албаны бусад хүмүүс угтан авлаа. УИХ-ын даргыг хүндэт харуул ёслол төгөлдөр хүлээн авлаа. УИХ-ын дарга тус аймаг ажиллах үеэрээ иргэдэд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулж, иргэдтэй нээлттэй уулзалт хийх юм. УИХ-ын дарга З.Энхболдыг Өмнөговь аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан явна хэмээн УИХ-ын Тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.