sonin.mn
ТОКИО. /NHK/. Япон, БНХАУ, Өмнөд Солонгосын дипломатчид ирэх лхагва гарагт Сөүл хотод уулзалт хийх ажээ. Гуравдугаар сарын сүүлчээр болох гадаад хэргийн сайд нарын түвшний гурван талын уулзалтын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний талаар ярилцахаар гурван орны дэд сайд нар уулзах юм. Японы Гадаад хэргийн дэд сайд Шинсуке Сугияама, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лю Женмин, Өмнөд Солонгосын Улс төрийн асуудал хариуцсан яамны дэд сайд Ли Кюнгсү нар уг уулзалтад оролцох ажээ. Энэхүү уулзалт гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах алхмуудыг урьдчилан зохицуулна хэмээн найдаж байгаагаа Японы тал илэрхийлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: