sonin.mn
МАН-ын дарга М.Энхболд Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт эхчүүд, эмэгтэйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд, "НҮБ-аас Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 2015 онд “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг Монгол оронд Монголын төр, улс төрийн намууд болон хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалан ажилладаг олон нийтийн байгууллагууд талархалтай хүлээн авч, энэ уриалгад нэгдэн энэ сайхан гэгээнлэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна. Монгол түмний маань бахархал болсон ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжилд өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулж, төрдөө ухаан нэмж, улс орныхоо ирээдүй хойчийг эрүүл энх өсгөн төлөвшүүлж, өргөө цагаан гэрийнхээ өмөг түшиг нь болж, хайр халамжийн дуусашгүй ундарга нь байж чаддагт эмэгтэйчүүд ээжүүд 
 
Та бүхнээрээ Монголчууд бид цагийн цагт бахархаж байдгаа онцлон тэмдэглэж байна. XXI зууны Монголын нийгмийн хөгжлийн төлөвшилд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд маань манлайлагч нь байж, улс орныхоо иргэн бүрийг эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй, Монгол ёс, өв уламжлал, ахмад буурлуудаа дээдлэн хайрладаг, зовж шаналсан нэгэндээ сэтгэлийн болон шаардлагатай дэм тусыг нь үзүүлж чаддаг сайн сайхан хүмүүнлэг үйлсийн жинхэнэ эзэд нь эмэгтэйчүүд Та бүхэн маань байж чадна гэдэгт МАН, түүний мянга мянган гишүүд итгэж буйгаа илэрхийлье! МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос Монголынхоо 15000 эмэгтэйчүүдийн дунд явуулсан.
 
Монголын Эмэгтэйчүүдийн Амьдралын Чанарын судалгааны дүнг бид анхааралтай авч үзэж цаашид эмэгтэйчүүд Та бүхнээрээ дамжуулж, Монголын өрх гэр бүл бүхэнд ээлтэй төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж, Та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Эхчүүд, эмэгтэйчүүд Та бүхний минь ажил үйлс нь бүтэмжтэй байж, амьдрал нь эрүүл энх, инээд баяслаар дүүрэн байхын ерөөл билэгдье! Эхийн цагаан сэтгэл сайн үйлс бүхнийг ивээх болтугай" гэжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: